Алшаа аймгийн КОВИД-19-өөс урьдчлан сэргийлэх ажлын хэсгийн хэвлэлийн бага хурал 10-р сарын 26-нд боллоо. Хурал дээр Эзнээ хошууны намын орлогч дарга Шюй Жин цар тахлын эсрэг тэмцэж буй ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах тухай танилцууллаа.
Цар тахлаас урьдчлан сэргийлэх ажилтнуудад холбогдох мэдлэг мэргэжлийг уламжилж, өөрийгөө хамгаалах, цар тахлаас сэргийлэх энгийн мэдлэгийг эзэмшүүлэх зэрэг сургалт явуулна.
Цар тахлын эсрэг тэмцэж буй эмч, сувилагч нарын аюулгүй байдлыг хамгаалж, эмчилгээ, шинжилгээний ажлыг саадгүй биелүүлнэ.
Цар тахлын эсрэг эд материалын хангалтыг баталхын дагуу хорооны ажилтан, цагдаа, эмч, сайн дурын ажилтанд цар тахлаас хамгаалах тусгарлалтын хувцас болон майхан, дулаалга, ариутгагч зэргийг бүрдүүлж өгнө.
Цар тахалтай тэмцэж буй ажилтнуудын ажилд тусалж, ээлжлэн жижүүрлэх зэрэг бүх төрлийн баталгаа хангана.
