solongonews
Дэлхийн ус судлалын мөчлөгт томоохон өөрчлөлт гарч байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлж байна
2023-10-14 15:49
Дэлхийн ус судлалын мөчлөгт томоохон өөрчлөлт гарч байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

   Дэлхийн цаг уурын байгууллагаас саяхан "Дэлхийн усны нөөцийн тайлан 2022"-ыг нийтэлжээ. Энэхүү дэлхийн усны нөөцийн өргөн хүрээний үнэлгээ бүхий тайланд уур амьсгалын өөрчлөлт, хүний ​​үйл ажиллагааны улмаас дэлхийн ус зүйн мөчлөгт томоохон өөрчлөлт гарч, ус зүйн мөчлөг тэнцвэрээ алдаж байна гэжээ.

   Тус тайланд 2022 онд дэлхийн ус цуглуулах болон усан сангуудын талаас илүү хувь нь ердийн урсацнаас илүү их болсон бөгөөд энэ нь ихэнх газар нутаг ердийнхөөс илүү хуурай байхыг харуулж байна. Хэд хэдэн бүс нутгийн гол мөрөнд үер, ган гачиг зэрэг устай холбоотой аюул нэмэгдэж байна. Европын Альпийн нурууны цасан бүрхүүл 2022 онд 30 жилийн дунджаас нэлээд доогуур байсан нь тус тивийн томоохон голуудын урсгалд нөлөөлсөн байна.Өөрөөр хэлбэл бүс нутгийн усны нөөцөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нэмэгдэж байна.

   НҮБ-ын Усны механизмын тоо баримтаас үзвэл, одоогийн байдлаар 3.6 тэрбум хүн жил бүр дор хаяж нэг сарын турш усан хангамжийн дутагдалд орж байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 5 тэрбум гаруй болж өсөх төлөвтэй байна гэжээ.

Зохиогч: ГҮӨ ШУАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл