solongonews
Хот суурин газарт ажил эрхэлдэг хүмүүсийн дундаж цалин хэд вэ?
2023-05-10 11:05
2022 онд Хятадын хэмжээнд хот суурин газарт ажил эрхэлдэг хүмүүсийн дундаж цалин хэд хүрсэн бэ?

Хятадын Үндэсний статистикийн хорооноос 05-р сарын 09-ний өдөр 2022 онд Хятадын хот суурин газарт ажил эрхэлдэг хүмүүсийн дундаж цалингийн тухай мэдээлсэн байна.

Статистик тоо баримтаас харахад 2022 онд улсын хэмжээнд хотын хувийн бус ажилтнуудын жилийн дундаж цалин 114029 юань байх бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 6.7 хувь өссөн үзүүлэлт юм. Хотын хувийн аж ахуйн нэгжүүдэд ажил эрхэлдэг хүмүүсийн жилийн дундаж цалин 65.237 юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувь өссөн байна.

Салбар, бүс нутгийн цалингийн зөрүү их байна. 2022 онд хот суурин газрын хувийн бус аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл дамжуулах, программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээ, санхүү, шинжлэх ухааны судалгаа, техникийн үйлчилгээ зэрэг техникийн өндөр агуулга бүхий салбаруудын ажил эрхэлдэг хүмүүсийн жилийн дундаж цалин эхний гуравд жагссан байна.

Бүс нутгуудын хувьд хот суурин газрын бус аж ахуйн нэгж, хувийн аж ахуйн нэгжид ч цалин нь зүүн бүсэд өндөр, зүүн хойд бүсэд доор хандлагатай байдаг. Хотын хувийн бус аж ахуйн нэгжүүдийн дундаж цалингаас харахад зүүн, төв, баруун, зүүн хойд бүсийн жилийн дундаж цалин тус тус 133.000 юань, 90.000 юань, 101.000 юань, 90.000 юань хүрчээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл