solongonews
УТЗЗ-ний гишүүд багийн хурал хуралдуулав
2016-03-07 11:11
Өвөр Монголд суугаа БХУТЗЗ-ний гишүүд Засгийн газрын ажлын тайланг баг хуваан ярилцав.

3 дугаар сарын 5-ний өдрөөс 6-ий өдөр хүртэл УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулганд оролцож байгаа Өвөр Монголд суугаа БХУТЗЗ-ний гишүүд өөр өөрсдийн багийн хуралд оролцож, Засгийн газрын ажлын тайланг ярилцав.

Засгийн газрын ажлын тайланг ярилцах үед гишүүд бодол саналаа чөлөөтэй ярьж өөр өөрсдийн эрхэм нандин саналаа дэвшүүлэв. Санал нэгтэй Засгийн газрын ажлын тайланд амжилт бүтээмжээ үнэн бодитойгоор дүгнэж, асуудлыг тодорхой бөгөөд гүнзгий задалж, дурдсан зорилт нь шинжлэх ухаанч бөгөөд хэрэгжүүлэх үнэ цэнэтэй болж, тогтоосон төрийн бодлого нь бодитой бөгөөд эрч хүчтэй болж, хуулийн дагуу засаг барих шинэ ойлголт, шинэ үзэл санаа ба шинэ стратегийг гүйцэд илрүүлжээ. Тайланд амжилт бүтээмжээ нотолсны хамт, Хятад улсын хөгжилд тулгарч байгаа хүндрэл болон асуудалд чиглүүлэн, үнэн байдлаа тушааж, бодитой арга хэмжээ дурдаж, бодит үр ашгийг хайж, 2016 он болон “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн хугацаан дахь гол ажлыг төлөвлөсөн нь тодорхой байж, ард түмний хүслийг Засгийн газрын засаг барих чиглэлээ болгохоор дурдаж, Засгийн газар бодит байдлыг эрхэмлэн урагшлан давших үзэл санаа ба ард иргэдээр үндэс болгох сэтгэлгээг гүйцэд илрүүлж, тэмцлийн зоригийг эрчлэн итгэл зоригийг хөвчилсөн сайхан тайлан болов гэв.

Гишүүд илэрхийлсэн нь, энэ жил бол чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт үе шатны эхний жил төдийгүй бүтцийн чанартай өөрчлөлтийн зангилааны жил болно. Бодит байдлыг тодорхой таньж, үүрэг зорилгоо тодорхойлон, үзэл санаа, үйл ажиллагаа төвийн ба ӨЗО-ны шийдвэрт бодлогын төлөвлөлттэй нэгтгэнэ. Засгийн газрын ажлын тайланг гүнзгий суралцан, тайланд дурдсан ажлын гол зүйлийн эргэн тойронд, бүх Хятадын хөгжлийн их талд суурилж, Өвөр Монголын бодит байдалтай нягт уялдуулан, УТЗЗ ба УТЗЗ-ийн гишүүд давуу талаа гүйцэд харуулан, асуудал ба хэрэгцээгээр удирдамж болгон, гүнзгий хяналт шалгалт хийж, идэвхтэйгээр арга ухаанаа өргөн арга бодлого дэвшүүлж, ӨМӨЗО-ны өөрчлөлт хөгжил тогтуун, тогтсон хугацаанд чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхэд оюун ухаан, хүч чадлаа өргөнө гэв. 

Зохиогч: Бао Юй Ин
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл