Хятадын олон газар халдвараас урьдчилан сэргийлж сайтар тогтоон барьсан нөхцөлд, идэвхтэй ажиллаж, үйлчилгээг сайжруулан, ажил үйлдвэрлээ сэргээж, өдөр тутмын хэвийн амьдралаа эмх цэгцтэй сэргээсээр байна.
05-р сарын 06-нд Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Чэндү хотын шинэ дүүрэгт, нийт 230 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай, үйлдвэрлэл, дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээний байгууламжийг хамарсан 51 томоохон төсөл хэрэгжиж эхэллээ.
Төслийн барилгын эхний үеийн ажил, үйлдвэрлэлийг эртхэн эхлүүлэхийг дэмжих зорилгоор, Гуаншигийн Наньнин, Хэчи зэрэг газар дахь төслүүдийн зөвшөөрлийг түргэтгэж, "Барилгын ажлыг даруй эхлүүлэх" шинэ загвар боловсруулж, аж ахуйн нэгжүүд гэрээ хэлэлцээр тохиролцохоос барилгын ажлыг эхлүүлэх хүртэлх хугацааг урьд нь 3 сар байсныг 3 хоног болгон богиносгожээ.
Жянсу мужид, соёл, аялал жуулчлал, гуанз ресторан, дэлгүүр худалдаа зэрэг олон хэлбэрээс бүрдсэн шөнийн эдийн засаг улмаар хэрэглээний онцлог зүйл болж байна.
05-р сарын 07-нд Хэбэй мужийн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид хичээлээ эхлүүлэв. Шаардлагын дагуу сурагчдыг цаг зөрүүлэн хичээллүүлж, хичээлийн танхим, дотуур байр, хоолны газруудыг өдөрт дор хаяж хоёр удаа ариутгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.
