solongonews
Босоо Монгол бичиг НҮБ-ын төв байранд дэлгэгдлээ
2019-05-17 16:08
Баатар: ӨМӨЗО-ы Улаанцав хотын Цахар Баруун Гаран Дунд хошууны уугуул. Монгол Улсын дээд шагнал “Алтан Гадас Одон”-гоор энгэрээ мялаалгаж байв.

АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын төв байранд 05 дугаар сарын 14-ний өдөр өвөрмөц үзэсгэлэн болсон байна. Тодруулбал дэлхийн нөгөө талаас хүрэлцэн ирсэн соёлын өвлөгчид "Монгол Ном Бичгийн Соёлын Өв - Босоо Монгол Бичиг" үзэсгэлэнг энд ёслол төгөлдөр зохион байгуулав.

НҮБ-ын нарийн бичгийн дэд дарга, хатагтай Алисон Смер үг хэллээ

05 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ны өдрүүдэд 5 өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь босоо монгол бичгийг анх удаа НҮБ-ын төв байранд дэлгэн үзүүлсэн явдал болжээ. НҮБ-ын нарийн бичгийн дэд дарга Алисон Самер /Alison Smale/, НҮБ-д байнга суугаа 70 гаруй орны төлөөлөгчид, Индиана их сургуулийн Монгол судлалын эртэмдэн зэрэг олон улсын хэмжээнд нэр төртэй 100 гаруй зочид төлөөлөгчид нээлтийн ёслолд оролцсон бөгөөд үзэсгэлэнг сонирхож, үзэсгэлэнг өндрөөр үнэлсэн байна.

Баатар үзэсгэлэнг нээв

БНХАУ-ын ӨМӨЗО-ы бизнес эрхлэгч Баатар тус үзэсгэлэнг санаачлан зохион байгуулсан байна. ЮНЕСКО-оос нийтэлсэн "Дэлхий Устах Шахсан Хэлний Газрын зураг"-т монгол бичиг хамрагдсан байгааг анзаарсан тэрээр гайхалтай босоо монгол бичгээ дэлхий нийтэд таниулах, мөн өөрийнхөө хүчин зүтгэлээр дамжин босоо монгол бичгийг хамгаалж, уламжлах аянд илүү олон хүнийг нэгтгэх зорилгоор тус үзэсгэлэнг санаачлан зохион байгуулсан байна.

Үзэсгэлэнд оролцсон Өвөр Монголчууд

Арга хэмжээний үеэр

Монгол Улсын хөтлөгч Жаргалмаа Баатараас сурвалжилга авч буй нь

Монгол уран зохиолын түүхийг тулгуурлагч 66 боть ном

Арга хэмжээний үеэр

Баатар халуун ам бүлээрээ

/Зургийг Баатарын охин Ариун хангав/

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл