Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм. Тэрээр:
- Хятад улс Ковид-19 цар тахлыг "B ангиллыг А ангилал удирдах"-аас "B ангиллыг B ангилал удирдах"-д зохицуулсан нь шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үедээ тохирсны зэрэгцээ шаардлагад нийцсэн гэж бодож байна. Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой болгон тохируулснаар олон улсын боловсон хүчний солилцоо, ажил хэргийн аялалыг сэргээж, хөрөнгө оруулалт, бизнесийн итгэлийг сэргээн, дэлхийн худалдааны өсөлтийг ахиулж, дэлхийн эдийн засгийн хөгжилд илүү их ашиг тусаа өгөх болно гэж хэлсэн юм. Түүний ярьсныг доор дэлгэрэнгүй сийрүүлэв. Т.Бадрал:
- Хятад улс цар тахал гарснаас хойш вирусын мутацийн шинж чанарыг сайтар хянаж, цар тахлын нөхцөл байдлын хувьсалд анхаарал хандуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй дээшлүүлснээр хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг дээд зэргээр хамгаалж, цар тахлын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг багасгасан байна. Монгол, Хятад хоёр улс бол уул усаар холбогдсон байнгын хөрш, сайн найз, сайн түнш. Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэлд хоёр тал бие биенээ дэмжиж, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулж "Харилцан туслалцах хөршүүдийн найрамдлыг тодоор харууллаа". 2020 оны хоёрдугаар сард Хятад улс цар тахалтай тэмцэж буй эгзэгтэй мөчид нь Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д тусгай айлчлал хийж, Хятадад 30 мянган хонь бэлэглэсэн. Хүбэйгийн ард түмэн цай ба тахлын эсрэг материалыг хариу бэлэглэж, “Хонины хариуд цай” бие биедээ тусалсан сайхан түүхийг бичиглэлээ.
2021 оны эхээр Монгол Улс цар тахалтай тэмцэж байх үед Хятад улс хүндрэл бэрхшээлийг даван туулж, нэн шаардлагатай вакцин, маск, хамгаалалтын хувцас, нуклейн хүчлийн шинжилгээний урвалж, амьсгалын аппарат болон бусад эмнэлгийн хэрэгслээр олон удаа тусалж, Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцэлд чухал дэмжлэг үзүүлсэн. Хятад улсаас үзүүлж буй цар тахлын эсрэг тусламж нь Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж, Монгол, Хятадын ган бат найрамдлыг харуулсан юм.
2022 оны эцсийн байдлаар Хятад улс 18 жил дараалан Монголын хамгийн том хөрөнгө оруулалт, худалдааны түнш болж, Монгол, Хятадын худалдааны нийт хэмжээ Монголын нийт гадаад худалдааны 60 гаруй хувийг эзлэв. 2021 онд Монгол, Хятадын хоёр талын худалдааны хэмжээ цар тахлын нөлөөг даван туулж, чиг хандлагын эсрэг өсөн анх удаа 10 тэрбум ам.доллар давж, 2022 онд хоёр талын худалдааны өсөлтийн хурдаа хадгалсан байна. Энэ оны нэгдүгээр сарын 08-наас Замын Үүд-Эрээн хот авто замын боомтод гаалийн бүрдүүлэлт сэргээснээс хойш хоёр улсын хооронд боловсон хүчний солилцоо нэмэгдэж, эдийн засаг, худалдааны харилцаа улам ойртов. Монгол, Хятад хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, ложистик, тээвэрлэлтийг улам хөнгөвчилж, хилийн боомтуудын гаалийн бүрдүүлэлтийн чадавхийг сайжруулан, хоёр талын худалдааны хэмжээг аль болох хурдан 20 тэрбум ам.долларт хүргэхийг эрмэлзэнэ гэдэгт найдаж байна.
Хятадын жуулчдыг Монголд татах нь нэгэн чухал агуулга юм. Монгол, Хятад хоёр улс урт хилийн шугамтай, хилийн олон боомттой учир цаашид хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нь аажмаар нэмэгдэнэ. Хятадын жуулчдыг Монгол руу нэвтрэхэд хамгийн ойр, хамгийн тохиромжтой газар болон агаарын боомтыг сонгохыг урьж байна. Ингэснээр хоёр орны ард иргэдийн харилцааг илүү сайн хөгжүүлэх болно.
Хятад улс хөрш орнуудтайгаа найрсаг, чин сэтгэлтэй, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалд тулгуурлан хөгжлийн боломжоо хуваалцаж байгааг бид өндрөөр үнэлж байна. Цаашид Монгол, Хятад хоёр орон "Бүс ба зам"-ын санаачилга болон "Тал нутгийн зам"-ын санаачилгыг дэвшүүлж, дэлхийн хөгжлийн санаачилга ба Монголын "Шинэ сэргэн мандалтын бодлого", Хятадын "Хоёр алхам" хөгжлийн стратегийн зорилт, Монгол Улсын "Алсын хараа 2050"-ыг улам дэмжих болно. Урт хугацааны хөгжлийн бодлогыг холбох ба хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгч, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс эрчим хүч, дэд бүтэц, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд сайжруулан, олон улс, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд хамтдаа улам их хувь нэмэр оруулна.
