solongonews
Ван И Аюулгүй байдлын зөвлөлийн ”Африкийн энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт хуралдааныг даргалав
2021-05-20 09:38
Ван И Аюулгүй байдлын зөвлөлийн ”Африкийн энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт хуралдааныг даргалав.

Энэ сард НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит даргалагч БНХАУ-ын санаачилгаар Аюулгүй байдлын зөвлөл "Африкийн энх тайван ба аюулгүй байдал: Цар тахлын дараах Африкийн сэргээн босголтыг дэмжих, мөргөлдөөний үндэс шалтгааныг арилгах" сэдэвт дээд түвшний хуралдааныг 19-ний өдөр видео хэлбэрээр зохион байгуулжээ. Тус хурлыг Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И даргалав.

Ван И хэлэхдээ, Аюулгүй байдлын зөвлөлд энэхүү нээлттэй мэтгэлцээнийг зохион байгуулах гэсэн Хятад улсын санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэгийг Африкийн энх тайван хөгжилд авчирсан хүнд сорилтод анхаарлаа хандуулж, зөвшилцөл, хамтын хүчин чармайлт гарган, Африкийн орнууд тахлыг даван туулж, тахлын дараах сэргээн босголтыг хийн, мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгаж, Африкийн тогтвортой энх тайван, тогтвортой хөгжилд шинэ түлхэц болох эрхэм зорилготой юм гэжээ.

Ван И Хятадын нэрийн өмнөөс:

Нэг. Африкт "тахлын эсрэг цоорхойг" арилгахад туслах.

Хоёр. Африкт "энх тайвны алдагдлыг" арилгахад туслах.

Гурав. Африкт "Хөгжлийн зөрүү"-г багасгахад туслах.

Дөрөв. Африкийн "шударга бус засаглал"-ыг засахад туслах тухай 4 санал дурджээ.

Хуралдаанаар Хятадаас боловсруулсан Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэгчийн мэдэгдлийг нийтлэв.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл