
Хятадын 125 дахь удаагийн импорт, экспортын 2-р яармагийн нээлт өнөөдөр буюу 04 дүгээр сарын 24-ний өдөр Гуаньжөү хотод болсон байна. Энэ удаагийн яармагийн цар хүрээ тогтвортой байгаа бөгөөд нийт эзлэх талбай нь 1.185 сая хавтгай дөрвөлжин метрт хүрч, 60651 павильонтой аж. Тус яармаг нь гурван ээлж хуваан зохион байгуулагдаж байна.
Эхний ээлжид 04 дүгээр сарын 15–19-ний өдрүүдэд цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлэг, авто машин болон сэлбэг, машин техник, барилгын материал, химийн аж үйлдвэрлэл, эрчим хүчний төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн байгаа юм. Одоо болж байгаа 2-р ээлжийн яармаг нь өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гэр ахуйн засал чимэглэл зэрэг бүтээгдэхүүнийг 04 дүгээр сарын 23–27-ны өдрүүдэд дэлгэн үзүүлэх бол гурав дахь ээлжийн яармагаар 05 дугаар сарын 01–05-ны өдрүүдэд хувцас засал, гутал, дипломат цүнх болон чөлөөт загварын бүтээгдэхүүн, эм эмчилгээний төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэргийг дэлгэн үзүүлэх болно.
