Олон хүн орондоо хэвтэж байхдаа гар утсаа харах дуртай байдаг. Гэхдээ гар утсыг ингэж харах нь хэсэг хугацаанд сайхан байдаг ч эцэстээ эрүүл мэндэд нь муугаар нөлөөлнө гэдгийг мэддэггүй. Тэгвэл орондоо хэвтэж удаан хугацаанд гар утас харах нь нь ямар хор хөнөөлтэй вэ? Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
Нүд хялар болох магадлалтай
Хэвтээгээрээ гар утас харах үед нүд болон гар утасны хоорондын зай өөр өөр байдаг учраас нүдний харааг тохируулах чадвар ч бас өөр байдаг. Удаан харах тусам энэ нь хоёр нүдний гэрлийн хугаралтын хэмжээний зөрөөг үүсгэдэг ба үүнийг гэрэл хугаралтын зөрөө гэж нэрлэдэг.
Хүний өсөлт, хөгжлийн үед ойр зай /ерөнхийдөө 5 метрийн дотор/ наас урт хугацаагаар нүдээ ажиллуулах ба миопийн тохиолдол хоёрын хоорондоо тодорхой шалтгаан үр дүнгийн харьцаатай байдаг. Энэ нь хэдий чинээ удаан үргэлжилнэ, төдий чинээ шалтгаан үр дүнгийн харьцаа тодорхой болдог. Үүнийг шинжлэх ухааны судалгаагаар баталсан. Нүдээ удаан хугацаагаар ойр ойрхон ажиллуулснаас болж нүдний сормууслаг булчин удаан хугацаагаар цавчилдаг. Энэ нь таталдах өвчин, нүдний ядаргаанд хүргэнэ, яваандаа хараа мууддаг.
Эсвэл нуруу хүзүүний гэмтэл учруулна
Хараанд нөлөөлөхийн зэрэгцээ урт хугацаагаар орондоо хэвтэж гар утас харах нь булчин, нурууны ясыг дардаг. Хэвтээд гар утас харахдаа сайн тулгуур түшиггүй бол хэвтсэн талын нурууны булчин чангарна. Энэ нь удаан үргэлжлэх юм бол нуруу муруйж, тэр ч байтугай нурууны асуудал үүсгэдэг. Хоёр талын булчингийн тэнцвэргүй байдал мөн нурууны доод хэсэгт өвдөлт үүсгэдэг.
Нэг талаараа удаан хэвтсэний үр дагавар нь хүзүүний нугасны үрэвсэлд илүү хүндээр тусдаг. Хүзүү нуруу бөхийх, бие аяасаараа хөдлөхгүй зэрэг байдлууд гардаг. Энэ нь хүзүүний хэсэг, өвчүү эгэм, хөх цээжний булчинд сөргөөр нөлөөлдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам сээрийн тархаах судас нь даралт авах, хүзүүний яс гэмтэх хандлагатай байдаг. Үүнээс үүдэж архаг үрэвсэл үүсдэг.
Дээрх шинж тэмдгүүдийг хэрхэн эмчлэх вэ
Өвдөлт үүсэж эхэлсэн бол энэ үед хэт их массаж хийж болохгүй, мөс түрхэж, шүрүүн хөдөлгөөнд оролцохгүй бол сайн. Өвдөлт эхэлснээс хойш 48 цагийн дотор сунах, тайвшруулах, массаж хийлгэхээс гадна, хэт хурдан долгион, дунд давтамжийн цахилгаан зэрэг физик эмчилгээг хийж өвдөлт намдаах боломжтой.
