
Алшаа аймгийн Алшаа баруун хошууны түүхийн дурсгалт эд зүйлсийн ажилтнууд 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Бадайн Жаран элснээс 6 эртний буурь олборложээ. Уг олдвор нь одоогоос ойролцоогоор 5000 жилийн өмнө бүтээгдсэн төлөвтэй.
2007 оны 11 дүгээр сард Бадайн Жаран элсэнд 20 эртний буурь олджээ. 2013 оны 5 дугаар сарын сүүлээр Алшаа Баруун хошууны түүхийн дурсгалт зүйлсийн холбогдсон газар малчдын хангасан бодит хэрэгт тулгуурлан тухайн газар эрэл хайгуул хийж Давстын буурь дээрээс 3 ваар, 1 шаргал шаазан хундага олборлов. Үүнд, хоёр улаан ваар, хос сэнжит нэг өнгөт ваарны суурь нь хагарсан байв. Судлаачид тус 3 ваарны өнгийг дахин сэргээн засах боломжтой гэжээ.
Археологичид эргэн тойрны 5 нуур цөөрөмд шалгалт хийж, үргэлжлэн 6 хуучин буурийг олборлосон ба 400 гаруй түүхийн дурсгалт эд зүйлсийн хэв загварыг хураан цуглуулсан байна. Эдгээр буурь нь ойролцоогоор 4500-5000 жилийн өмнө шинэ чулуун зэвсгийн дунд үед байжээ.
Бадайн Жаран элс Өвөр Монголын Алшаа аймгийн нутаг дэвсгэрт байрладаг. Оршин суух хүн хар цөөн, зөвхөн Бадайн Жаран сүм болон Хүрээтийн сүм нэртэй хоёр гэр хороолол байдаг. Сүүлийн жилүүдэд Бадайн Жаран элсэнд эртний хүн төрөлхтөн оршин амьдарч байсан буурийг тасралтгүй олборлосоор байгаа юм. 5000 жилийн өмнө Бадайн Жаран элсэнд хүн төрөлхтөн оршин амьдарч байсан ул мөр байдаг байна.
