Зургаадугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагт Өвөр Монголын Их Хянган давааны Чийчаан ой шугуйн товчооны Ава голын ой шугуйн талбайд гарсан түймрийн гаднах шугамын ил галыг унтраав. Гал унтраах ангийнхан түймрийн талбайг цэвэрлэж, цогтой үнсээс дахин гал гарахаас сэргийлж байна. Өвөр Монголын Их Хянган давааны ой шугуйн түймрээс сэргийлэх, удирдах газрынхан гал унтраах гол хүчээ Ханма улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орны түймрийн талбайд шилжүүлэв. 06-р сарын 01-ний өдөр Их Хянган давааны Ханма улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын оронд түймэр гарч, 03-ны өдрийн үдээс өмнө гэхэд түймрийг унтраах ажилд баярлууштай амжилт гаргасан боловч үд болон үдээс хойш дахин их салхи гарч, түймрийн байдал хэцүүдсэн байна.

