solongonews
“Цайны зам” Хятад, Монгол, Оросын хүүхэд залуучуудын соёл урлагийн наадам боллоо
2018-11-08 16:21
Хоёр өдрийн хугацаатай зохион байгуулагдсан Хятадын Эрээн “Цайн зам” Хятад, Монгол, Оросын хүүхэд залуучуудын урлагийн наадам 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрээн хотод хаалтаа хийсэн байна.

Хятад, Монгол, Орос гурван улсаас ирсэн 500 гаруй сурагчид Эрээн хотод хуран цуглаж, соёлын солилцооны аялал хийжээ. Хятад, Монгол, Оросын нөхөрлөлийг илүү бэхжүүллээ.

Энэ удаагийн үйл ажиллагааг ахлах болон бага анги гэсэн багт хувааж, соёлын тоглолт, англи хэлээр тайлбарлах, урлагийн бүтээлийн үзэсгэлэн, тоглоом зэрэг олон агуулгаар зохиогджээ. Сонорыг мялааж, харааг баясгасан тоглолт, өөр өөр хэв маягаар сийлсэн сийлбэр, уран бүтээлийн урлаг, уран зургийн уралдаан, англи хэлээр тайлбар, хөгжилтэй тоглоом зэрэг нь үйл ажиллагааг баялаг болгож байв.

Хүүхдүүд үндэстний дээл хувцсаараа гоёж, баясгалантайгаар дуулж бүжиглэсэн нь үзэгчдийг гайхшруулж, алга ташилт нижгэнэж байлаа.

Сийлбэр, гар урлалын бүтээл, зургийн уралдаанд хүүхдүүд ур чадвар авьяасаа хурсан олонд харуулж, хүмүүс эрхий гарган шагшин магтана. Амьдралд түгээмэл тохиолддог хог хаягдал нь хүүхдийн гараар гар урлалын үзэсгэлэнтэй бүтээл болсон байлаа. Мөн хэсэг хүүхдүүд ойр дотно гэр бүлийн сэдэвтэй шүлэг, уран зураг бүхий уран бүтээлүүдийг бүтээсэн байв.

- Би бяцхан орчуулагч. Ийм сайхан боломж олдож, Хятад улсад ирсэндээ их баяртай байна. Миний тайлбар, танилцуулгаар дамжуулан Хятад, Оросын найз нөхөд манай орны тухай илүү ихийг мэдэх болно хэмээн найдаж байна гэж бяцхан орчуулагч, Монгол Улсын сурагч Намуунаа, Эрдэнэ ярив.

Хүүхдүүдийн тоглоомд хамгийн дуртай. Тоглоомын үеэр хүүхдүүд бие биенээ дэмжиж, бие биенээ урамшуулна. Хүүхдүүдийн тэсвэр хатуужил, ур чадварыг сорьсон уг тоглоом нь маш хөгжилтэй зохион байгуулагдлаа. Хоёр өдрийн хугацаатай болсон тус үйл ажиллагаа нь гурван улсын сайн дурын орчуулга холбоогоор дамжуулан хүүхдүүд эхэндээ харилцан үг хэлээ ойлголцохгүй байсан бол сэтгэл гарган харилцан суралцаж, нээлттэй харилцан чин сэтгэлийн найзууд болсон байна. Найз нөхөрлөл нь үндэсний хил хязгаар гэж байдаггүй билээ. Энэхүү мөч хүүхдүүдэд хамгийн үнэ цэнэтэй дурсамжийг үлдээлээ.

Тэмцээний дараа баг бүрийн нэг, хоёр, гуравдугаар байрын шагнал гардуулж, үйл ажиллагааг Эрээн хот “Бүс ба зам” соёл аялал жуулчлалыг дэмжих холбоо, Эрээн хотын аялал жуулчлалын комисс, Эрээн хотын боловсролын товчоо, ОХУ-ын БНБурУ-ын Улаан-Үд хотын боловсролын товчооноос санаачлан, Эрээн хотын И-Линь олон улсын аялал жуулчлалын газар, Монгол Улсын олон улсын соёл аялал жуулчлалын хоршоо, ОХУ-ын БНБурУ-ын Улаан-Үд хотын өсвөр насны аялал жуулчлалын төв хамтран зохион байгуулсан байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.elht.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл