Шанхайн дэлхийн экспо үзэсгэлэн, чуулганы төвд 22-ын үдээс хойш Хятадын олон улсын аж үйлдвэрийн 23 дахь үзэсгэлэн ("China Industry Fair" гэж нэрийджээ) Promotion Roadshow (Шанхай) болсон байна.
Хятадын аж үйлдвэрийн үзэсгэлэн яармагийн зохион байгуулах хорооны ажлын албаны дэд захирал, Шанхай хотын эдийн засаг, мэдээллийн комиссын орлогч дарга Рон Жичинь 23 дахь удаагийн Хятадын аж үйлдвэрийн үзэсгэлэн яармагийг Үндэсний үзэсгэлэн, чуулганы төв (Шанхай) 9-р сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгааг танилцуулав. 300,000 дэгш дөрвөлжин метэр үзэсгэлэнгийн талбайтай, дэлхийн 27 улс орон, бүс нутгийн 2600 гаруй аж ахуйн нэгж, түүний дотор "Бүс ба зам", 70 гаруй шилдэг 500 болох аж үйлдвэрийн тэргүүлэх аж ахуйн нэгж, олон зуун тусгай аж ахуйн нэгжийг татан оролцуулсан байна. Үзэсгэлэнгийн талбай, үзмэрчдийн тоо дээд цэгтээ хүрчээ.
Энэ жилийн Аж үйлдвэрийн үзэсгэлэн нь мөн "онлайн болон оффлайн холбоос" дижитал үзэсгэлэнг бодитоор үзүүлэх болно. Энэ жилийн Аж үйлдвэрийн үзэсгэлэн яармагт Шанхай хотын 650 гаруй аж ахуйн нэгж, их дээд сургууль, судалгааны хүрээлэнг татан оролцуулж, Шанхайд болох хэмжээ, чанар, талбайгаар шинэ түвшинд хүрсэн байна.
