solongonews
Тусгай ашгийн эрхийн хүсэлтийн хэмжээгээр хамгийн том орон болов
2020-04-09 08:50
Тусгай ашгийн эрхийн хүсэлтийн хэмжээгээр хамгийн том орон болов.

Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллага болон олон оронтой оюуны өмчийн эрхийн салбарын талаарх олон улсын хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, бүх дэлхийн шинэчлэл болон оюуны өмчийн эрхийн хөгжлийг хамтдаа ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж 04-р сарын 08-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлсэн байна.

ДОӨЭБ 07-нд тайлан нийтэлж тэмдэглэхдээ: 2019 онд Хятад улс Америкийг даван гарч, олон улсын тусгай ашгийн эрхийн хүсэлтийн хэмжээгээр хамгийн том орон болов гэжээ. ДОӨЭБ-ын ерөнхий захирал Гурри хэлэхдээ: Хятадын амжилт нь тус орны удирдагчийн гүнзгий боловсронгуй стратегиэс үүдэлтэй юм, тэр нь шинэчлэлийг урагшлуулж, эдийн засгийн эргэлтийн үнэ цэнийн түвшнийг дээшлүүлсэн байна гэжээ. Холбогдох асуултад хариулах үеэр Жао Лижянь дээрх үгээ хэлсэн юм.

Жао Лижянь танилцуулахдаа: Хятадын засгийн газар оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг маш чухалчилж, дээд зураг төслөө эрчимжүүлж, хууль дүрмээ боловсронгуй болгож, тогтолцоо механизмээ өөрчилж, хууль зүй болон засаг захиргааны хамгаалалт зэрэг талаар эрчимжүүлж, бодит арга хэмжээ авч, хамгаалалтын эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлж, бүх нийгмийн шинэчлэлийн идэвх чанарыг бадруулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн аугаа том амжилт олсон юм гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл