solongonews
Хөх мөрний эдийн засгийн бүсийн ногоон хөгжил
2016-05-31 18:02
Хөх мөрний эдийн засгийн бүсийн ногоон хөгжил

Хятадын Аж үйлдвэр, худалдааны холбооны байгаль орчны үйлчилгээний салбар холбооны дарга Бөтянь байгаль орчны группийн ТУЗ-ийн дарга Жао Лижюнь Аньхуй мужийн Засгийн газар болон бүх улсын нэр нөлөөтэй төрийн бус аж ахуйн нэгжийн уулзалт ярилцлагад оролцож, бохирдлыг арилгах, аж үйлдвэрийн хөгжил болон шинийг бүтээх зэрэг чухал сэдвийн хүрээнд ярилцлаа. “Чанар, Ногоон хөгжил, Шинийг бүтээх” гэсэн хөгжлийн арга замыг тайлбарлаж, Хөх мөрний эдийн засгийн бүсийн ногоон хөгжлийн чухал ач холбогдлын тухай гүнээ тайлбарласан байна.

Хөх мөрөн нь Хятадын соёл иргэншлийн өлгий бөгөөд эдийн засгийн бүс нь Хятадын эдийн засгийн тулгуур гэгддэг. Ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн улс, үндэстний хөгжилтэй нягт холбоотой. Саяхан Хятадын Улс төрийн товчооноос “Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийн төлөвлөлтийн хөтөлбөр”-ийг зөвшөөрч, Хөх мөрний эдийн засгийн бүсийн ногоон хөгжлийг батлах хэрэгтэй гэсэн шаардлага гаргасан байна.

Өдгөө Хөх мөрний эдийн засгийн бүсийн ногоон хөгжилд нөлөөлж байгаа нь байгаль орчин, экологийн бохирдлын асуудал юм. Хөх мөрний урсгал дагуу байгаль орчны хамгаалалтын үл хүрэлцээтэй үйл ажиллагаанаас шалтгаалж, экологийн эвдрэл, бохирдлыг гадагшуулах нь нэмэгдэж, чухал хүчин зүйл болох эдийн засгийн бүсийн хөгжил ба байгаль орчныг хамгаалах ажил зөрчилтэй тулгарах болсон зэрэг тулгамдсан асуудлууд оршиж байгаа юм.

 Ийм нөхцөл байдалд “Чанар, ногоон хөгжил, шинийг бүтээх” бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг баримталбал сая дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн Хятадын эдийн засгийн ногоон хөгжлийн гол тулгуур болж чадна гэж Жао Лижюнь хэллээ.

Чанар. Байгаль орчны бохирдлын асуудалд бохирдлыг чанартай багасгах болон байгаль орчноо сайжруулах цаашдын зорилтыг тогтоож, байгаль орчноо хамгаалах ажлыг системтэй хэрэгжүүлнэ.

Нүдэнд ил харагдаж байгаа бохирдлыг байгаль орчныг сайжруулах ажлаар шийдвэрлэнэ. Өнөөгийн байгаль орчныг хамгаалах үйлчилгээ нь “Ус”, “Агаар”, “Бохир бодис”-ыг цэвэрлэж сайжруулах ажлын эцсийн цэгийг сайжруулдаг байсан бол “Эх үүсвэр”-ээс нь “Эцэс цэг” хүртэлх чиглэлээр системтэй сайжруулна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд зам гудамжны сүлжээ, ногоон систем, бохир усны сүлжээ зэргийг багтаасан оршин суух орчин ахуйн бүтээн байгуулалтыг сайжруулна. Ингэснээр хот суурингийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн түвшинг, тэр дундаа иргэдийн амьдралыг сайжруулах болон сайн сайхан байгаль орчныг зохицуулж хөгжүүлэх ажлыг түлхүү дэмжинэ.

Нүдэнд үл харагдах бохирдлыг экологийн хамгаалатыг сайжруулах аргаар шийдвэрлэнэ. Уул, ус, ой мод, тариа, нуур зэрэг экологийн системийг сэргээж, газар шороо болон газар доорх усны бохирдлыг сайжруулах, ой модны системийг бүтээн байгуулах, экологийн хамгаалалтын төслийг хэрэгжүүлэх, урсгал дагуух бүсийн экологийн системийг сайжруулах зэрэг ажлыг түлхүү ахиулах нь Хөх мөрний эдийн засгийн бүсийн ногоон хөгжил, эв эе, тохь тухтай оршин суух орчин бүрдүүлэхэд зайлшгүй туулах зам юм.

Ногоон хөгжил. Экологийн бохирдлын эсрэг хангамж болон сайжруулах хоёр чиглэлээр ажиллаж, аж үйлдвэрийн бүтцийн ногоон хөгжлийн шинэчлэлтийг ахиулна.

Нэг. Хангамжийн шинэчлэлтийг түргэсгэж, байгаль орчин хамгаалах бэрхшээлийг туулах дүрэм болон урамшуулах механизм боловсруулж, ногоон банк санхүү, ногоон мэдээ зэргийг хөгжүүлэн зах зээлийг дээд хэмжээний хангамжийн өөрчлөлтийн зүг хөтөлнө.

Хоёр. Байгаль орчныг хамгаалахаар гол болгож, байгаль орчныг сайжруулах аж үйлдвэрийг байгуулан их мөнгөөр гол нуурыг сайжруулах, их хөрөнгөөр урсгал дагуух бүс нутгийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх. Усанд гол анхаарлаа хандуулан усыг бохирдлоос, мөн усны эх сурвалжыг хамгаалж, усны аюулгүй байдлыг батлан усан сан бүхий үзмэр бүтээн байгуулах зэрэг салбарын эрүүл хөгжлийг батална.

Шинийг бүтээх. Дүрмийн төлөвлөлтөд суурилан мэргэжилтэн урьж ажиллуулах тал дээр голчлон анхаарах. Тухтай оршин суугаа орчин тойрондоо анхааран, шинэ хэлбэрийн төсөл төлөвлөгөөг төвлөрүүлсэн бүс байгуулж, шинийг бүтээхээр дамжин бүс нутгийн хөгжлийг хөтөлнө.

Хот суурин болгон өөр өөрийн гэсэн хөгжлийн давуу талтай бөгөөд орон сууцны барилгын аж ахуйн нэгж нь эдийн засгийг хөгжүүлэх цорын ганц арга зам биш юм. Аньхуй муж Жянхуай мөрний нутагт байрладаг. Эрт үеэс олон арван суут хүмүүсийг төрүүлсэн түүхтэй. Хэфэй хот тус бүс нутгийн гол цөм болсны хувьд бүх Хятадын болон дэлхийн хэмжээнд шинийг бүтээх төвийн хүчин чадлыг бүрдүүлжээ.

Хэрэв орон сууцны үнийг хязгаарлаж, газрын байршил сайтай, боломжийн үнэтэй орон сууцаар хангаж, бүтээлч залуусыг нэгтгэн цуглуулж, мэргэжилтэн төвлөрсөн бүс нутаг бүтээн байгуулах. Сайн сайхан орчин ахуйтай үзмэрийн орныг бүтээн байгуулвал Хэфэй хот хүн бүрийн хүсэл тэмүүллийн цэг болж, эдийн засгийн бүтээн байгуулалт, байгаль орчны хамгаалалтыг хамтдаа хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл