Хятадын хосуудын баяр
2020-08-25 16:56
Хятадын хосуудын баяр

Жил болгоны билгийн тооллын 07-р сарын 07-нд Хятадын хосуудын баяр буюу сүүлийн үед гаднынхан нэрлэдэг “Хятадын Валентин” тохиодог.
Жил болгоны билгийн тооллын 07-р сарын 07-нд үхэрчин залуу, нэхмэлчин хүүхэн тэнгэрийн заадсан дээр уулздаг гэсэн домгоос үүдэлтэй энэхүү баярыг их эртний үеэс тэмдэглэж эхэлсэн бол Баруун Хань улсын үед өргөнөөр тэмдэглэж эхэлжээ. Сүүлд нь Япон, Солонгос, Вьетнам зэрэг Азийн хөрш зэргэлдээ орнууд ч энэхүү баярыг тэмдэглэх болсон бол 2006 оны 05-р сард БНХАУ-ын Засгийн газар энэхүү баярыг “Үндэсний биет бус соёлын өвийн нэрсийн жагсаалт”-д хамруулжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
