Хятадын Хэн Да гурпп “Дэлхийн шилдэг 500” -д дараалан дэвшиж шалгарлаа
2017-07-21 17:29
Хэн Да гурпп энэ онд 31.8 тэрбум ам.долларын орлогоор дэлхийн 500 шилдэг аж ахуйн нэгжийн 158 дугаарт шалгарсан байна.

Хэн Да гурппын эхний 6 сарын борлуулалтын өртөг 244.09 тэрбумд хүрч энэ оны талаас илүү хувийг нэгэнт олоод байна.
Хэн Да гурпп нь “Үл хөдлөх хөрөнгө” ажиллуулж байснаас “Үл хөдлөх хөрөнгө + үйлчилгээний салбар” руу шилжиж үйл ажиллагааны цар хүрээнд үл хөдлөх хөрөнгө, санхүү, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлалыг хамарсан юм.
“ Цай Фү” сэтгүүл 7 дугаар сарын 20-ны өдөр 2017 оны “Дэлхийн 500 шилдэг”-ийг нийтлэв. Хэн Да групп өнгөрсөн оны жагсаалтад 338 дугаарт байсан бол энэ онд эрс дэвшиж 158 дугаарт оров. Хэн Да групп дэлхийн 500 шилдэг дэх нэрийн дараалал нь хамгийн хурдтай дэвшсэн аж ахуйн нэгжүүдийн нэг юм.
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : CиньХуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
