solongonews
Хятадын боловсролын түвшин дэлхийн дунджаас илүү гарчээ
2017-12-23 21:47
Хятадын боловсролын түвшин дэлхийн дунджаас илүү гарчээ

23-нд Хятадын төрийн зөвлөл БХАТИХ-ын байнгын хороонд төвлөрсөн  төсвөөс боловсролын салбарт хуваарилж зарцуулж буй хөрөнгө мөнгөний тайлан  тавив. Тайланд, сүүлийн жилүүдэд Хятадын боловсролын салбарт зарцуулж буй  санхүүжилт жилд дунджаар 7.9 хувиар нэмэгдэж, боловсролын хөгжлийн ерөнхий  түвшин дэлхийн дунджаас дээгүүр түвшинд хүрсэн гэжээ.

Тайланд харуулснаар, Хятад улс боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа  тасралтгүй нэмэгдүүлж, 2012-2016 онд боловсролд зарцуулсан нийт хөрөнгө оруулалт  17 их наяд юаньд дөхөж, 2016 онд 3 их наяд 880 тэрбум юаньд хүрч, жилд дунджаар  7.9 хувиар нэмэгджээ. Төвлөрсөн төсвөөс боловсролын салбарт зарцуулсан хөрөнгө  2012 оноос хойш жил дараалан 4 хувийн өсөлтөө хадгалсаар ирсэн  байна. 
 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл