2022 оны 01-р сараас 04-р сар хүртэл Хятадын үйлчилгээний худалдаа тасралтгүй өссөөр байна. Үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 1907.49 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.9 хувиар өсчээ. Үүнээс үйлчилгээний экспорт 933.26 тэрбум юаньд хүрч, 25.1 хувиар өсч, импорт 974.23 тэрбум юань болж, 19.1 хувиар өссөн байна. Үйлчилгээний экспортын өсөлт импортынхоос 6 пунктээр илүү байгаа нь үйлчилгээний худалдааны алдагдал 43.1 хувиар буурч, 40.97 тэрбум юаньд хүрсэн байна. 04-р сард Хятадын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 450.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.8 хувиар өссөн байна.
Мэдлэг шаардсан үйлчилгээний худалдаа тогтвортой өсч байна. 01-р сараас 04-р сар хүртэлх хугацаанд мэдлэг шаардсан үйлчилгээний импорт экспортын хэмжээ 800.99 тэрбум юаньд хүрч, 9.3 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, мэдлэг шаардсан үйлчилгээний экспорт 456.36 тэрбум юаньд хүрч, 10.4 хувиар өсч, харилцаа холбоо, компьютер, мэдээллийн үйлчилгээ болон бусад бизнесийн салбарын экспорт 13 хувь ба 12.4 хувиар тус тус өссөн байна. Мэдлэг их шаардсан үйлчилгээний импорт 344.63 тэрбум юань болж, 8 хувиар өсч, импортын хамгийн хурдацтай хөгжиж буй салбар бол даатгалын үйлчилгээ байж, энэ нь 91.2 хувийн өсөлттэй байна.
Аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспорт үргэлжлэн сэргэж байна. 01-р сараас 04-р сар хүртэл Хятадын аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспортын хэмжээ 271.83 тэрбум юаньд хүрч, 9.5 хувиар нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын үйлчилгээг оруулалгүйгээр Хятадын үйлчилгээний импорт, экспорт 01-р сараас 04-р сар хүртэл 24.3 хувиар өсч, үүнээс экспорт 26.6 хувиар нэмэгдэж, импорт 21.4 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ 2019 оны мөн үеийнхээс үйлчилгээний импорт, экспорт 50.5 хувиар өссөн байж, үүнээс экспорт 67.6 хувиар өсч, импорт 33.4 хувиар өссөн байна.
