Нэгдүгээр сарын 10-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжингээс мордож, Камбожийн нийслэл Пном Пенд хүрэлцэн очиж Лань Цанжян-Меконгийн хамтын ажиллагааны хоёр дахь дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцож, Камбож улсад албан ёсны айлчлал хийх болно.
Энэ айлчлал нь Хятадын удирдагчдын 2018 онд гадаадад хийж буй айлчлал юм. Хятадын ГХЯ-ны дэд сайд Күн Шуанью саяхан хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ: Энэхүү айлчлал нь Хятадын хөрш рнуудад хийсэн дипломат харилцааны "анхны айлчлал", Лексан-Меконгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой бөгөөд өнөө болон цаашдын хэсэг хугацаанд Хятад, Камбожийн харилцааны хөгжилд ихээхэн нөлөөлөх болно гэжээ.
