solongonews
Улсынхаа гадаад худалдааг хөгжүүлэхийн тулд олон арга хэмжээ авч байна
2022-03-14 16:27
Улсынхаа гадаад худалдааг хөгжүүлэхийн тулд олон арга хэмжээ авч байна

   Саяхан Гаалийн ерөнхий газраас мэдээ нийтэлж, 2022 оны эхний хоёр сард Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ 6.2 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.3 хувиар өссөн байна. Үүнд, экспорт 3.47 их наяд юань болж, 13.6 хувиар өсөж, импорт 2.73 их наяд юаньд хүрч, 12.9 хувиар өссөн байна гэж мэдээлв. Энэ онд гадаад худалдаа тогтвортой эхлэлт хийлээ. 2021 оныг эргэн харахад Хятад улсын гадаад худалдаа ч маш сайн үр дүнд хүрэв. Бараа бүтээгдэхүүний жилийн импорт, экспортын хэмжээ 39.1 их наяд юань болж, 21.4 хувиар өссөн байна. 2013 онд анх удаа 4 их наяд ам.долларт хүрсэнээс хойш найман жилийн дараа 2021 онд 5 их наяд ам.доллар ба 6 их наяд ам.доллар гэсэн хоёр том тавцанд хүрч, урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрсэн байна. Хятадын гадаад худалдааны эерэг үр дүн нь эдийн засгийн хөгжлийн томоохон үйл явдал болж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал хувь нэмэр оруулсан юм.

    2021 онд Хятадын гадаад худалдааны хэмжээ үргэлжлэн нэмэгдээд зогсохгүй чанар, үр ашиг нь ч дээшлэв. Худалдааны бүтцийн үүднээс авч үзвэл, өндөр технологийн агуулгатай, нэмүү өртөг ба мэдлэг шингэсэн үйлчилгээний худалдаа онцгой бөгөөд мэдлэг шингэсэн үйлчилгээний экспорт хурдтай өссөн юм. Худалдааны түншүүдийн байр сууринаас харвал Хятад улсын “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудад хийсэн импорт, экспортын хэмжээ 23.6 хувиар өсч, ЕХ болон Африкт хийсэн экспортын өсөлт 20 хувиас давж, Латин Америк руу хийсэн экспортын өсөлт 40 хувийг даван, худалдааны түншүүд эрчимтэй төрөлжсөн байна. Худалдааны байгууллагуудын үүднээс авч үзвэл, худалдааны үйл ажиллагаанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх үүрэг тасралтгүй нэмэгдэж, гадаад худалдааны өсөлтөд 58.2 хувиар нөлөөлжээ. Ковив-19 цар тахлаас үүдэлтэй төрөл бүрийн үүсмэл эрсдэлтэй нөхцөлд, Хятад улсын гадаад худалдааны хөгжил өндөр чанартай хөгжлийн чиг хандлагатайн дээр тогтвортой хөгжиж, цар хүрээ нь шинэ өндөр түвшинд хүрэн, чанар нь тасралтгүй дээшилсэн юм.

 Гүнзгийрүүлэн харвал Хятад улсын гадаад худалдааг хөгжүүлэхэд түлхэц болох хүчин зүйлсийг олоход хэцүү биш. Эдийн засгийн үндэслэлийн үүднээс авч үзвэл, Хятад улсын эдийн засгийн хөгжил, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход шинэ алхам хийн, өндөр чанартай бүтээн байгуулалт шинэ үр дүнд хүрч, гадаад худалдааны тогтвортой өсөлтөд хүчтэй дэмжлэг үзүүлэв. Бодлогын дэмжлэгийн үүднээс бид хил дамнасан худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийг цаашид гүнзгийрүүлж, бизнесийн орчныг үргэлжлүүлэн оновчтой болгож, гадаад худалдааны шинэ хэлбэр, шинэ загварын хөгжлийг түргэсгэх болно. Үндсэн хэсэг ба зах зээлийг тогтворжуулж, гадаад худалдааны үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн тогтвортой, жигд байдлыг хангах бодлого, арга хэмжээг нарийвчилсан байдлаар хэрэгжүүлснээр бодлогын үр нөлөө тасралтгүй гарч, гадаад худалдааны хүндрэлийг хөнгөвчилж, аж ахуйн нэгжүүд болон зах зээлийн гол эзэдийн амьжигааг нөлөөлсөн юм.

    Гадаад худалдааны өндөр чанартай хөгжлийн цаана Хятадын эдийн засгийн гүн гүнзгий давуу тал байгаа бөгөөд гадаад худалдааны эрч хүчтэй байгаа нь Хятадын эдийн засгийн уян хатан чанарыг харуулж байна гэж хэлж болно. Хятад улсын эдийн засгийн тогтвортой байдал, урт удаан хугацаанд хөгжих үндэс суурь өөрчлөгдөөгүй, улсын хөгжилд олон давуу тал болон нөхцөлүүд бий. Бидэнд янз бүрийн эрсдэл, сорилтыг даван туулах итгэл, чадвар, мэргэн ухаан хангалттай байгааг гадаад худалдааны гарамгай амжилтууд бүрэн харуулсан байна.

 Амжилтыг олж харахын зэрэгцээ гадаад худалдааны цаашдын хөгжлийг шинжлэх ухаанч, оновчтой, цогцоор нь шинжлэх шаардлагатай байна. 2022 онд гадаад худалдааны хөгжил тодорхой бус, тогтворгүй, тэнцвэргүй хүчин зүйлүүдтэй илүү тулгарах бөгөөд эрэлт, нийлүүлэлтийн шок, хүлээлт сулрах гурвалсан дарамт нь гадаад худалдааны салбарт ч мөн тусгагдах болно. Энэ тал дээр тодорхой ойлголттой, итгэлтэй байх хэрэгтэй. Өмнө нь Төрийн Зөвлөлийн Ерөнхий Газраас "Гадаад худалдааг цаашид тогтворжуулахын тулд мөчлөг хоорондын зохицуулалтыг сайн хийх тухай санал дүгнэлт" нийтэлсэн. Үүний дотор экспортын татварын хөнгөлөлтийг түргэсгэх, экспортын зээлийн даатгалыг сайжруулах, олон улсын ложистикийн дарамтыг бууруулах зэрэг хүндрэлийг бууруулах арга хэмжээнүүд байж, бас бизнесийн шинэ хэлбэрийг хөгжүүлэх, худалдааг либералчлах, хөнгөвчлөх түвшинг дээшлүүлэх зэрэг дунд болон урт хугацааны өндөр чанартай хөгжилд суурилсан бодлогууд нь гадаад худалдааны үндсийг богино хугацаанд тогтворжуулж, дунд болон урт хугацааны өндөр чанартай хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд тустай.

   Одоогийн байдлаар гадаад худалдааг тогтворжуулах олон эерэг хүчин зүйлс хуримтлагдаж, гадаад худалдааг өндөр чанартай хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын "хосолсон цохилтууд" ар араасаа гарч ирэн, гадаад худалдааг сайн үндэс суурьтай чанартай хөгжүүлэхийн давуу тал ажиглагдаж байна. Хятад улсын гадаад худалдаа цаашид тогтвортой, эрүүл хөгжиж, эдийн засгийн өндөр чанартай хөгжилд илүү их хувь нэмэр оруулна гэж итгэж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл