Хятадын шуудангийн товчооны статистикийн мэдээгээр, 05-р сард Хятадын буухиа шуудангийн салбарын нийт хэмжээ 7.38 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 41 хувиар нэмэгдэж бөгөөд буухиа шуудангийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар нэмэгдсэн байжээ.
Цар тахлын дэгдэлтийн сүүлийн үед буухиа шуудангийн салбар ихээхэн хөгжлөө олж, бизнесийн хэмжээ 40 хувиас дээш өссөн нь 2018 оны 02-р сараас хойших шинэ үзүүлэлт болжээ.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар улирлын чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлд гарсан, цахим худалдааны шууд нэвтрүүлгийн хөгжил болон холбогдол бүхий сурталчилгааны үйл ажиллагаа нь буухиа шуудангийн салбарыг шинэ өндөр түвшинд гаргахад чухал шалтгаан болсон байна гэжээ.
