solongonews
Хятадын гадаад зээл тогтвортой нэмэгдэж байна
2017-04-01 22:09
Хятадын гадаад зээлийн эрсдэлийг бууруулан, 2017 онд тогтвортой өсөх хандлагатай байна.

Хятадын Валютын удирдлагын газрын 31-нд нийтэлсэн тоо бүртгэлд, 2016 оны сүүлчээр Хятадын төрөл бүрийн гадаад зээлийн хэмжээ 1 их наяд 420 тэрбум 700 сая ам.доллар хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.7 хувиар өссөн байна. Тус байгууллагын албаны хүн хэлэхдээ, Хятадын гадаад зээлийн эрсдэлийг бууруулан, 2017 онд тогтвортой өсөх хандлагатай байна гэжээ.

2014 оны сүүлчээс 2016 оны 1-р улирал хүртэл аж ахуйн нэгжүүд зээлээ буцаахыг түргэтгэснээр Хятадын гадаад зээл 2015 онд 397 тэрбум ам.доллараар буурч, 2016 оны 1-р улиралд 51 тэрбум 500 сая ам.доллараар буурав. Энэ нь Хятадын гадаад зээлийн хуримтлуулсан эрсдэлийг багасгана гэж Валютын удирдлагын газар илэрхийлэв.

Гадаад зээлийн аж ахуйн нэгжүүдийн үндэстэн дамнаж хөрөнгө босгохыг хялбарчлахын хэрээр өнгөрсөн жилийн 2-р улирлаас Хятадын гадаад зээлийн ерөнхий хэмжээ 3 улирал дараалан өсөв.

 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл