"Өндөр чанартай хөгжлийг ахиулах нь өнөө, ирээдүйн хэсэг хугацаан дахь хөгжлийн арга замыг тодорхойлох, эдийн засгийн бодлого тогтоох, макро зохицуулалтыг хэрэгжүүлэх үндсэн шаардлага юм" гэж Хятадын Эдийн засгийн ажлын төв зөвлөгөөнд үзсэн байна. Энэ нь Хятад улс хангамж хэрэгцээний бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол шугам болгож, эдийн засгийн чанар, үр ашиг, хөдөлгөх хүчний өөрчлөлтийг ахиулж, эдийн засгийн инновац, өрсөлдөх хүчийг нэмэгдүүлэхэд бат бэх үндэс суурь тавихыг харуулж байна гэж гадаадын ажиглагчид, хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.
Энэтхэгийн Livemint сонин өгүүлэл нийтэлж, өндөр чанартай хөгжлийг ахиулан, эрсдэлээс сэргийлэх нь эдийн засгийн зөвлөгөөний чухал сэдэв юм гэжээ. БНСУ-ын хэвлэлд: Хятадын засгийн газар эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх зорилтыг өсөлтийн араас хөөцөлдөж байснаа ногоон өсөлт, тэнцвэртэй хөгжил тийш өөрчилж байна хэмээн мэдээлжээ.
Сингапурын их сургуулийн Зүүн Азийн судалгааны газрын захирал Чэн Юннен: Хятадын эдийн засаг үйлдвэрлэлийг шат ахиулах замаар, тоо хэмжээний хөгжлөөс чанарын хөгжил тийш шилжиж байна. Иймэрхүү тохируулга нь Хятадын эдийн засгийн хөгжилд маш чухал юм. Хятад улс хүн нэг бүрт оногдох ДНБ-ийг дээшлүүлэхийн тулд бодит эдийн засагт түшиглэх ёстой. Харин бодит эдийн засгийн хөгжил нь технологийн инновац, механизмын өөрчлөлтөөр дамжин биелнэ гэжээ.
Саяхан Дэлхийн банк "Хятадын эдийн засгийн товч мэдээлэл" гаргаж, эдийн засгийн ашигтай нөхцөл нь макро эдийн засгийн эмзэг талыг бууруулж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд таатай боломж нээсэн юм. Хятад улс нэн чанартай, нэн өндөр үр ашигтай, нэн шударга, нэн тогтвортой хөгжих боломжтой гэжээ.
Хятадын Эдийн засгийн ажлын төв зөвлөгөөнд анхаарал хандуулж байна
2017-12-21 20:35
Хятадын Эдийн засгийн ажлын төв зөвлөгөөнд анхаарал хандуулж байна.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
