solongonews
Цөмийн эрчим хүч шинэ түвшинд хүрнэ
2024-01-26 11:35
Цөмийн эрчим хүч шинэ түвшинд хүрнэ.

        Дэлхийн цөмийн эрчим хүчний цахилгаан үйлдвэрлэл 2025 онд шинэ түвшинд хүрнэ. Цэвэр эрчим хүч рүү хурдацтай шилжиж байгаа тул нүүрсхүчлийн давхар исэл бага ялгаруулдаг эрчим хүч ирэх гурван жилд дэлхийн хэрэгцээг хангана гэж 01-р сарын 24-нд гаргасан Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурджээ.

        "Цахилгаан эрчим хүч-2024" тайланд эрчим хүчний дэлхийн зах зээлийн хөгжил, бодлогын талаар дүн шинжилгээ хийж, ирэх жил 2025 онд Францын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, Японы цөмийн цахилгаан станц үйл ажиллагаагаа сэргээн, мөн зарим орон шинэ урвалын зуухыг арилжааны зорилгоор ажиллуулах зэргээс харвал цөмийн эрчим хүчний цахилгаан гаргах хэмжээ шинэ түвшинд очих төлөвтэй байна.

        2025 оны эхээр сэргээгдэх эрчим хүчний гаргасан цахилгаан нүүрснийхээс давж, нийт үйлдвэрлэлийн 33 хувиас дээш болно гэж тус тайланд дурджээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл