2016 Хөлөнбуйрын олон улсын нүүдэлчдийн хөгжмийн наадам 13-ны өдөр Хөлөнбуйрын хуучин Барга хошууны Баянхад нутагт нээгдэв. Нээлтийн ёслолд хөгжмийн наадмыг санаачлагч, гол зохион байгуулагчийн нэг болох ХОУР-ийн дэд дарга Шя Жишуань зохион байгуулагчийн өмнөөс ногоон тунхаглал гаргаж, тал нутгаа хайрлаж, бохирдолгүй амьдрахыг хүмүүст уриалав.
Уг хөгжмийн наадмыг ХОУР санаачилж, "Хөлөнбуйр" хотын захиргаа, Өвөр Монголын "Укли" олон нийтийн сан, "Хятадын залуучуудын урлагийн олон улсын солилцооны төв" болон "Хятадын ногоон байгууламжийн сан" хамтран зохион байгуулсан юм. Наадмын үеэр, HAYA хамтлаг, Монгол улсын алдарт дуучин Сарантуяа, Хурд хамтлаг, Жүй Фэн Жүнь Ма, Чун Жи Ли хамтлаг, Канадын EDGER хамтлаг зэрэг гадаад дотоодын нэр хүндтэй хамтлагууд "шинэ нүүдэлчин"-ий хүрээнд хөгжмийн сайхныг мэдрүүллээ.

ХОУР-ийн дэд дарга Шя Жишуань ногоон тунхаглал уншиж байна

Хятадын ногоон байгууламжийн сангийн дэд нарийн бичгийн дарга Сү Зүнхай зохион байгуулагч талд "Нүүрстөрөгчгүй наадам"-ын цол олгов

Хөлөнбуйрын байгаль орчны сайн дурынхны нийгэмлэг хог хаягдал түүх ажиллагаа өрнүүлж байна

