Монгол Улсын соёл урлагийн байгууллагын төлөөлөгчдийн Өвөр Монгол дахь аялал
2016-03-28 22:56
Багийн гишүүд Хөххотын “Монгол үхэр” сүүний үйлдвэрийн групп, Хөххотын үүлэн компьютерын аж үйлдвэрийн парк, Өвөр Монголын үндэстний урлагийн театр зэрэг газруудтай танилцaв.
Монгол Улсын БСШУЯ-ны СБЗГ-ийн мэргэжилтэн Г.Жанцансамбуу тэргүүтэй 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын соёл урлагийн байгууллагын төлөөлөгчдийн баг ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны урилгаар 3 дугаар сарын 26-аас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Өвөр Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ. 3 дугаар сарын 27-ны өдөр багийн гишүүд Хөххотын “Монгол үхэр” сүүний үйлдвэрийн групп, Хөххотын үүлэн компьютерын аж үйлдвэрийн парк, Өвөр Монголын үндэстний урлагийн театр зэрэг газруудтай танилцсан байна.
Багийн гишүүдийн дараагийн аялал Ордос хот болон Бугат хотыг зорих бөгөөд тухайн газрын соёл урлаг, хотын бүтээн байгуулалттай танилцах юм байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
