solongonews
Сайхан амьдралыг хамтдаа бүтээе
2021-04-16 09:49
Сайхан амьдралыг хамтдаа бүтээе

Тосгоны Хэ дарга:

- Манай хоёр тосгон найрсаг тосгон болж болох уу?

Нөгөө тосгоны Ма дарга:

- За! Тийм бол одооноос бид найрсаг тосгон болсон шүү.

“2016 оны Хятадын үзэсгэлэнт тосгоны шилдэг 100 жишээ”-г 2017 оны 04-р сард зарлав.  Хэ Чяокөнь, Ма Үчао нар шагналаа хамт авахаар Бээжинд очсон бөгөөд бие биенээ огт мэддэггүй байсан тосгоны хоёр дарга ийнхүү танилцаж  сайн найз нөхөд болов.

Тэр жил Юньнань мужийн хоёрхон тосгон шагнал хүртсэн. Нэг нь Хэ Чяокүньд байрладаг Вань Чяо суурингийн Гүшэн тосгон /Бай үндэстэн байрлаж байгаа/, нөгөө нь Ма Үчаогийн байрладаг Дали суурингийн Нань Үли Чяо тосгон /Хотон үндэстэн байрлаж байгаа/ болно. Хоёр тосгон хоорондоо 10 гаруй км зайтай, холгүй ч хоёр тосгоны дарга нар бие биеэ сайн мэддэггүй.

Шагнал авах өдөр хоёр тосгоны дарга зэрэгцэн суув. Тосгоны иргэдийг хэрхэн баяжуулах арга замыг олоход чиглүүлэх, тосгонд угсаатны эв нэгдлийг хэрхэн сайн хийх талаар ярилцаж байгаад хоёул тохирч хоёр тосгоныг найрсаг тосгон болгожээ.

Нас чацуутнууд насан туршийн харилцаатай сайн найз нөхөдтэй болох нь Дали газар орны заншил юм. Ижил бодолтой залуучууд ийм заншлаар дамжин насан туршийн нөхөрлөлийг бий болгодог. Үүний үр дүнд хоёр талын гэр бүл нэг насны найрсаг харилцаатай болдог билээ.

Олон үндэстэн ястнууд амьдардаг Дали хотод бүх угсаатны бүлгүүд эрт дээр үеэс холилдон салшгүй холбоотой болсон юм.  Хоёр өөр үндэстний залуучууд насан туршийн найрсаг харилцаатай болох нь цөөнгүй. Гэхдээ Бай үндэстэн амьдарч байгаа тосгон болон Хотон үндэстэн амьдарч байгаа хоёр тосгоны хооронд ийм найрсаг харилцаатай болно гэдэг нь сонирхолтой. 

- Хэ Чяокүнь найрсаг харилцаа тогтоосон юм чинь нэг гэр бүл болно. Та амралтын үеэр манай тосгонд аялахаар ирэх хэрэгтэй гэж хэлэв. Хэ Чяокүнь бол жинхэнэ Бай үндэстний эр хүн бөгөөд түүний амьдардаг Гүшэн тосгон мянга гаруй жилийн түүхтэй. Өнөөг хүртэл уламжлалт  баяраа тэмдэглэдэг уламжлалаа хадгалсаар ирсэн. Жил бүрийн  билгийн тооллын долоодугаар сарын 23-нд Гүшэн тосгоны иргэд  уламжлалт  баяраа тэмдэглэж, аз жаргал, сайн сайхныг хүснэ. Энэ өдөр мөн тосгоны жилийн хамгийн цоглог наадмын өдөр. Эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд үндэсний хувцсаа өмсөж бөмбөр тоглох нь үнэхээр гайхалтай.

Хэ Чяокүнь гар утсаа барьж:

- Ма дарга аа, баяраа хамтдаа тэмдэглэнэ үү! Хоёр тосгон найрсаг харилцаа байгуулсны дараах анхны уламжлалт баяраа тэмдэглэх өдөр, таны Нань Үли Чяо тосгоны хүмүүсийг зочноор угтан авах гээд байна гэсэнд Ма Үчао баяртайгаар зөвшөөрч, тосгоны  төлөөлөгчийг дуудан хэдэн арван хүмүүс цугларан жимс, нарийн боов зэрэг баярын зүйлс зөөж зочлохоор явлаа.

  Найзуудаа ирэхийг сонсоод Гүшэн тосгоны хүмүүс ихэд баяртай байгаа тул тогоочдыг тусгайлан урьж, хотон хоолоор дүүрэн ширээ засаж, “Хөгжилтэй уулзалт”-ыг зугаатай өнгөрүүллээ. Бид уламжлалт баяраа тэмдэглэх  үед та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна! Салах үедээ Нань Үли Чяо тосгоны хүмүүс дараагийн уулзалтыг тэсэн ядан хүлээж, урилга илгээлээ.

   Хоёр тосгоны хүмүүс хоорондоо харилцан ирж, очсоор аажмаар улам бүр найрсаг болсон. Хоёр тосгон тогтмол симпозиум зохион байгуулж, хоёр талын боловсон хүчин хамтдаа ажлын туршлага солилцож, бие биеэсээ суралцаж, ямар нэгэн асуудал тулгарвал харилцан тусалдаг.

2018 онд Эрхай нуурыг /Эрт дээр үед Күньминг усан сан гэж нэрлэж байсан/ хамгаалахын тулд Гүшэн тосгоны газрын нэг хэсгийг шилжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд тосгонд эрхэлсэн ажилгүй хүмүүс илүүдсэн байна. Хэ Чяокүнь эдгээр хүмүүсийн амьжиргааг залгуулах өөр аргыг хэрхэн олохоо төлөвлөн бодож байтал Ма Үчао утсаар залгаж, Хэ дарга манай тосгонд олонх хүмүүс хоолны газар нээж, аялал жуулчлалын компани байгуулж 50 хүний ажлын байрыг шийдвэрлэхэд тус болно гэж мэдэгдлээ.

 Нань Үли Чяо тосгоны эхний жилүүдэд усан тутарга тариалахад тохиромжгүй байгалийн байдлаас болж тосгоны хүмүүс Ма даргыг дагаж дээд боловсрол эзэмшив. Тэдний зарим нь тээвэр эрхэлдэг. Нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг, бас зарим нь буудал эрхэлдэг байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эртний Дали хоттой ойр байрлах байршлын давуу талыг ашиглан тосгоны оршин суугчид Нань Үли Чяо тосгонд 70 гаруй зоогийн газрууд эгнэн зогссон хүнсний гудамж барихад ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. Тус тосгонд аялал жуулчлалын маршрут явуулахад зориулагдсан 70 гаруй автобус байдаг. Эдгээр нь Гүшэн тосгоны хүмүүсийг ажлын байраар хангах, орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлэхэд тохиол болсон юм! Удахгүй Гүшэн тосгоны олон хүмүүс Нань Үли Чяо тосгонд ажиллахаар ирэх болно.

Хэ Чяокүнь:

- Одоо Эрхай нуурыг хамгаалах ажил үр дүнтэй болж, ус нь тунгалаг, хайцай цэцэг цэцэглэж, манай тосгонд жуулчид олширсоор байна. Бид Эрхай нуурыг хамгаалахын зэрэгцээ хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг яаж сайн хийх тал дээр судалгаа хийж байна. Тэр үед би Нань Үли Чяо тосгоны найзуудаас туршлага судлахыг хүсч байна.  

Чухамдаа Ма Үчао, Хэ Чяокүнь хоёрын бодол санаа адилхан. Хэсэг хугацааны өмнө сурвалжлагч Нань Үли Чяо тосгонд ярилцлага авахаар  очиход Ма Үчао тосгоны хорооны ажлын байрны “Үндэсний эв нэгдэл ба гэр бүл” гэсэн самбарыг заагаад:

- Хараач! Энэ бол Гүшэн тосгоны бидэнд илгээсэн бэлэг, бид мөн тэдэнд ижлийг бэлэглэсэн байгаа. Нэг гэр бүл болсон юм чинь чиний миний гэж хуваалгүй, харин үргэлж хамтдаа байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл