2020 онд Хятадын барааны худалдааны нийт импорт, экспортын хэмжээ 32.16 их наяд юань болж,өнгөрсөн жилийн мөн үеэс 1.9 хувиар өсч, гадаад худалдааны цар хүрээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Дэлхийн эдийн засаг ээдрээтэй, хүнд байдалд нүүрлээд байгаа байдалд Хятадын гадаад худалдаа харин өсөлттэй байна.
Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юэфэн:
-Гаалийн байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хадгалах, нээлттэй байдлыг дэмжих чухал үүрэг хариуцлагыг хүлээдэг. Үүргээ үр дүнтэй гүйцэтгэж, хөгжлийн болон аюулгүй байдлын хоёр том асуудлыг ерөнхий болон стратегийн үүднээс ойлгож, өндөр түвшний нээлттэй, чанартай хөгжлийг ахиулах ёстой. хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход туслах болно гэж онцоллоо.
2020 онд үндэсний гааль нь улс төрийн ёс заншил бий болгох, гаалийн байгууллагыг шинэчлэх, бэхжүүлэх, гаалийн байгууллагыг хууль тогтоомжийн дагуу шалгах, гаалийн байгууллагыг шинжлэх ухаан техник мэргэжлээр хөгжүүлэх, гаалийн хатуу менежментийг хэрэгжүүлэх, боомтын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажил ба гадаад худалдааны тогтвортой өсөлтийг уялдуулан зохицуулан дэмжих, оновчлолын үйлчилгээг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг үр дүнтэй хадгалах,гаднах ертөнцөд нээлттэй байх ерөнхий нөхцөл байдалд үйлчилж, нам, ард түмэндээ мэргэшсэн хариулт өглөө.
