solongonews
Хятадын тэргүүн хадагтай Кигали хотын охидын сургуульд зочилжээ
2018-07-24 11:24
Хятадын тэргүүн хадагтай Пэн Лиюань Кигали хотын охидын сургуульд зочилсон байна.

Раунда улсын тэргүүн хатагтай Жанет 07 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын тэргүүн хадагтай Пэн Лиюаньд бараа болж, Раундын нийслэл Кигали хотын Гасабо дүүрэг дэх Охидын дунд сургуульд зочилсон байна.

Раунда улсын Боловсролын сайд, Гасабо дүүргийн засаг дарга, Охидын дунд сургуулийн захирал нар тэргүүн хатагтай Пэн Лиюанийг хүндэтгэн угтлаа.

Пэн Лиюань охидын сургуульд зочилж байх үеэр багш нь сурагчдаас Хятадын тухай сэтгэгдлийг нь асуухад “Хятадууд савхаар хоол иддэг”, “Хятадад Их цагаан хэрэм бий”, “Хятадын төрийн далбаа дээрх таван од нь эв нэгдлийг бэлгэддэг” гэх мэтээр булаацалдан хариулцгааж байлаа. Пэн Лиюань хэлэхдээ:

- Та нар Хятадыг маш сайн мэдэж байна. Хятадад буцаж очоод би Раунда улсын тухай илүү олон мэдлэг мэдээллийг сурах болно гээд “Боломжтой бол Хятадад суралцахыг хүсэж байна” хэмээн сурагчдад урилга тавьсан байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл