solongonews
”Энх тайван, найрамдал 2018” цэргийн сургууль хийнэ
2018-10-14 20:41
Батлан хамгаалах яамны хэвлэлийн газраас сэтгүүлч 14-нд мэдээлэхдээ, 10-р сарын 20-оос 29-нд Майлазад Хятад, Малайз, Тайландын ”Энх тайван, найрамдал 2018” цэргийн сургууль зохиох юм байна.

  

Хятад, Малайз, Тайланд 3 орны армийн тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу "Энх тайван, найрамдал 2018" цэргийн сургуулийг Малайзын Порт Диксон мужийн Яасем хот, Порт Клaн мужийн Сахал, түүний   ойролцоох усан хилд зохиох юм. Хятадын талаас 692 офицер дайчид, мина тээгч хамгаалалтын 3 хөлөг онгоц, хөлөг онгоцонд тээх 2 нисдэг тэрэг, Ил-76 тээврийн 3   онгоц, 4 авто машин илгээж оролцуулна. 
Энэ сургуулилт Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн энх тайван,тогтвортой байдлыг баталгаажуулах Хятад, Малайз, Тайланд   гурван орны цэрэг армийн хамтын хүсэл эрмэлзлийг илэрхийлэл бөгөөд ажил хэрэгч солилцоо, хамтын ажиллагааг баталгаажуулан, аюулгүй байдлын заналхийллийг зохицуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой, аль нэг улс оронд чиглэгдээгүй юм. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл