Хятадын урт цагаан хэрмийг 1987 оны 12–р сард "Дэлхийн өвийн жагсаалт"-д оруулсан билээ. Дор бид Хятадын дэлхийн өв урт цагаан хэрмийн бүс нутаг дахь хаалга боомтнуудын байдлтай танилцуулъя.
1. Бэрхийн давааны цагаан хэрэм

Бэрхийн давааны Урт цагаан хэрэм нь Бээжингийн Янцин дүүрэгт, Бээжин хотын төвөөс 70 гаруй километрийн зайд оршдог, Мин гүрний үед баригдсан юм. Энэ нь Бээжин дэх Мингийн үейин хотын урт цагаан хэрмийн хавцлын ам байж, Мин улсын урт цагаан хэрмийн чухал хаалга Жүюнгуангийн өмнө гарц харуул юм. Вэнчэн нь зүүн ба баруун гэсэн хоёр хаалгатай. Эдгээр нь "Жүюнгуангийн гадана балгас", "Хойд хаалганы оньс түлхүүр" гэж нэрлэдэг байна. Өмнө талаараа нийслэл бээжин хоттой залгаж хойд талаараа Янчин, зүүн талаараа Юннин, Сихай, баруун зүгт Шюаньхуа, Датун зэрэг бүх чиглэлийн газруудад хүрдэг тул найман зүгт нэвтэрсэн даваа гэж нэрлэх болжээ. Харин монголчууд Бэрхийн даваа гэдэг билээ. Урт Цагаан хэрмийн энэ хэсэг нь гарц, хотын хэрэм, хотын тавцан, гэрэлт цамхаг гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Энэ нь уулын байр байршил дагуу уулын байдал хажуугаар үргэлжилж, аварга том луу уулсыг сүлжин давхиж буй мэт сүрлэг харагддаг. Хятадын урт цагаан хэрмийг "Дэлхийн өвийн жагсаалт"-д оруулсны улмаар Бэрхийн даваанд Хятадын урт Цагаан хэрмийн музейг байгуулсан байна.
2. Мутяньюйн цагаан хэрэм

Мутяньюйн цагаан хэрэм нь Бээжин Хотоос 70 километрийн зайтай Хуайру шянд байрладаг байна. Энэ нь Мин гүрний эхэн үед баригдсан билээ. 1404 онд Мингийн жанжин Чи Жигуан албан ёсоор боомт тогтоож, энд сэргийлт байрлуулжээ. Газар нутгийн байр байдал бүхий уул нурууд үргэлжлэн газар зүйн байршил дагуу урт цагаан хэрмийг уулын нуруу болон гуу хавцлын аманд барьсан юм. Хоёр талд нь бүр гарцтай. Цамхаг нь ихэвчлэн гадна талын эгц хадан дээр баригдсан байдаг. Хамгаалахад хялбар, довтлоход хэцүү, дайсны гурван барилга зэрэгцэн оршиж, нэг давхарт гурван Цагаан хэрэм ("Халзан сүүл") байж, аюул бартаатай уулсын орой дээр барьсан цагаан хэрэм байдаг ("Бүргэдийн нисэлт") зэрэг гайхамшгууд нь Мин улсын үеийн урт цагаан хэрмийн сүрлэг чанар бүхий гэсэг юм.
3. Жихуанягуаны цагаан хэрэм

Жихуанягуаны цагаан хэрэм нь Тяньжинь хотын Жишянь хотоос хойд зүгт 30 км -ийн зайд орших өндөр ууланд оршдог бөгөөд 557 онд баригдсан. Мин улсын алдарт жанжин Чи Жигуан Жижен хотод жанжин цэргийн алба хааж байхдаа дахин төлөвлөх, тоосгоор бүрж их засвар хийжээ. Хуанягуаны цагаан хэрмийн онцлог шинж чанарууд нь: тавцангийн хана нь тоосго, чулуу, дайсны барилга нь дөрвөлжин, тойрог, тоосго, чулуу нь хөндий, чул хатуу; хаалга цайз, дайсны тавцан, усны хаалга гэх зэрэг бусад бүх зүйл бүгд байдаг; Уул, гол мөрнүүдийг холбосон энэхүү зохион байгуулалт нь сүрлэг байдал, аюул бартаа, хачин байдал, гоо үзэсгэлэн хослуулсан гайхалтай ур хийцийг бүрдүүлсэн байдаг юм. 1984 онд Баньлаган уулнаас Ванчанжин уул хүртэлх хэсгийг сэргээн засав.
4. Чиньхуандао Лаолунтөү

Чиньхуандао Лаолунтөү нь Хэбэй мужийн Шинага боомт(Шаньхайгуань) хотоос өмнө зүгт 4 километрт оршдог. Хойд талаараа Цагаан хэрэм, урагшаа Бөхай тэнгисийг холбодог байна. Мин гүрний түмэн газрын цагаан хэрмийн зүүн төгсгөлийн эхлэлийн цэг байж, 1381 онд баригдсан юм. Тэр үед далайд 23 метр сунган, тойрч дугуйлаад хагас километр орчимд Нинхай чулуун хэрэм дээр Чэнхай цамхгийг барьжээ. Хожим нь сүйтгэгдэж, зөвхөн далайн эрэг дээр нурсан хананы хэсэг үлджээ. 1985 онд Нинхай хот, Ченхай цамхаг зэрэг үзэсгэлэнт газруудыг сэргээсэн байна.
5. Жиньшаньлин давааны цагаан хэрэм

Жиньшаньлин давааны цагаан хэрэм нь Бээжингийн Миюн шяны өмнөд хэсэгт орших Луанпин шяньд байрладаг байна. Энэ хотыг Улин уул, Гүбэйкөү хоёрын хоорондох том, жижиг Жиньшань нуруунууд дээр барьсан тул ийн нэрлэжээ. Мин улсын эхэн үед Шюй Да цагаан хэрмийн энэ хэсгийг барих ажлыг удирдаж байв. 1567 онд Мин гүрний Ци Жигуан үргэлжлүүлэн хянаж, дайсны олон тооны цамхаг, байлдааны тавцанг барьж, барилгын хамгийн өндөр чанартай болгосон. Энэ нь "Хоёр дахь Бэрхийн даваа" гэж нэрлэгддэг, Цагаан хэрмийн хамгийн нарийн бөгөөд хамгийн нягт хэсэг болжээ.
6. Янмений хаалга

Янмений хаалга нь Янмень уулын хажуу дахь Шаньши мужийн Дайшянь хотоос баруун хойд зүгт 20 км -т оршдог бөгөөд үүнийг Нин-угуань хаалга, Пиангуань хаалгатай хамтад нь Саньгуань гэж нэрлэдэг юм. Ойролцоох оргилууд, уулс сэхүйн, хадан цохио нь тод харагдана. дунд нь замууд байдаг. Муруй сарий байж, хотыг дайран өнгөрдөг. Маш бартаатай бөгөөд өнгөрсөн гүрнүүдийн бат бөх бэхлэлт газар байжээ. Одоогийн хаалган хот нь Мин улсын Хунугийн 7-р онд (МЭ 1374) барьсан бөгөөд дараа нь хаалганы цамхагийг дахин барьжээ. Одоо үлдэж байгаа гурван хаалга байдаг бөгөөд Байлдаант улсын үеийн жанжин Ли Мугийн сүмийн үлдэгдэл газар байсан бөгөөд одоо чулуун хөшөө нь байсаар байна.
7. Эртний Цагаан хэрмийн туурь

Эртний Цагаан хэрмийн туурь нь байлдаант улсуудын үед Чинь гүрэн барьсан. Маршрут нь Ганьсу мужаас Ниншя мужийн Шижи шяны өмнөд хэсэг рүү явж, дараа нь зүүн хойд зүг рүү, дараа нь Гуюань шянаар дамжин зүүн өмнөд зүг эргэж, Ганьсу мужийн Жэнюань шянь руу Чэнян болон бусад газраар дамжина. Газар зүйн байршил, орон нутгийн нөхцөл байдлын дагуу уг хөрсөөр хучигдсан байна. Үлдэж байгаа өндөр нь 1-3 метр бөгөөд хананы гадна цухуйсан цамхагийг 200-300 метр тутамд барьдаг.Цагаан хэрэм, чухал гарц, уулын орой орчимд түүдэгийн үлдэгдэл бий.
8. Жяюйгуань

Ганьсу мужийн Жяюйгуань хотын баруун өмнөд буланд байрладаг. Үүнийг Жяюй уулын бэлд баригдсан нэрээр нэрлэсэн юм. Жяюйгуань нь Мин улсын үеийн урт цагаан хэрмийн баруун үзүүрийн төгсгөл юм. 1772 онд баригдсан билээ. Хаалган хот нь трапец хэлбэртэй, 33500 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай, нийт урт нь 733 метр, өндөр нь 11.7 метр юм. Цамхаг нь зүүн ба баруун тийш тэгш хэмтэй, гурван өрөө өргөн, коридороор хүрээлэгдсэн, гурван давхар Сиесаны орой нь 17 метр өндөр, сүрлэг юм. Хаалган хотын дөрвөн буланд бункер хэлбэртэй хоёр давхар өндөр цамхаг бий. Хаалганаас алс хол харвал боомтын гаднах үзэмжийг бүхэлд нь харж болно.
