solongonews
Уншаарай бүсгүйчүүд ээ, инээдтэй бас үнэний ортой
2015-12-28 18:21
Орифлеймийн гоо сайханч бүсгүйчүүдэд ийм нэгэн зөвлөгөө өгч байхтай таарлаа. Хүмүүсийн үрчлээний шалтгааныг ингэж хөгжилтэйгээр тайлбарлаж байна.
 
Зөвлөгч: Хүмүүс яагаад том жижиг нүдтэй байдаг гэж бодож байна.
Хүмүүс: Төрөлхийн тийм байдаг. Хоёр нүд нь яг ижил хэмтэй хүн бараг байдаггүй.
Зөвлөгч: Бурхан хүний нүдийг том жижиг болгодог гэдэгт би итгэдэггүй. Харин бид амьдралынхаа буруу хэвшлээс ийм дүр төрхийг бүтээдэг.
Хүмүүс: Яагаад тэр вэ, энэ чинь боломжгүй.
Зөвлөгч: Би хэн нэгний нүдийг хараад солгой гартай эсэхийг нь шууд мэдэж чаддаг.
Хүмүүс: Яаж тэр вэ?
Зөвлөгч: Жаахан хүүхэд нүүрээ яаж угаадаг вэ? Хошуунаасаа эхлэн хамраа оролцуулан тойрог хэлбэрээр угаадаг. Харин томчууд бид талбайг нь арай томсгон нүүрээ бүхэлд нь нар зөв, буруу гэх зэргээр тойруулан угаадаг. Та нар бод л доо. Нүүрнийхээ нэг өнцгөөс нь эхлээд, нөгөө өнцөг хүртэл эргүүлээд байхад нүд том жижиг болох нь аргагүй шүү дээ./ Гараараа дүрсэлж үзүүлнэ/ бүгд инээлдлээ. Тиймээс нүүрээ зөөлөн хэрнээ тэгш хэмд шавшиж угаах хэрэгтэй байх нь.
 
Чихний омог орчимд яагаад үрчлээс үүсдэг вэ?
  Нүүр шигээ арчлахгүй байх, дэр дэрлэхдээ болгоомжгүй хайр найргүй хандах, хамрынхаа үзүүрээс хацрынхаа хоёр тал руу татах маягаар нүүрээ арчилдаг бол чихний омог орчмоор хагас дугуйрсан үрчлээ тогтоно. Олон эмэгтэй ийм үрчлээтэй болохоос урьдчилан сэргийлдэггүй. Ийм үрчлээгээр нас тогтооход хялбар байдаг байна. 
 
Чилгэр сайхан биеэ удаан хадгалахын тулд үүнийг мөрдөөрэй
Шүршүүрт орохдоо үргэлж хөлнөөсөө эхэлж угааж бай. Угаахдаа дээш илэх маягаар биеэ угаана. Ямар ч үед биеийнхээ аль ч хэсгийг доош нь шувтарч угааж болохгүй. Учир нь тэртээ тэргүй бидний бие махбодь арьс хүртэл дэлхийн татах хүчний үйлчлэлээс хамааран доошоо чиглэсэн байдаг. Тиймээс энэ шинж чанарыг багасгахын тулд биеэ дээшээ чиглэлтэй, сөргүүлж угааж байгаарай.
Нүд, хөмсгөө будахдаа яагаад ч юм бүү мэд, амаа ангайдаг бүсгүйчүүд байдаг. Ийм зуршил завжны орчим дахь үрчлээсийг баяжуулдаг байна.
 
Ажлаасаа тараад гэртээ харимагцаа шууд суухыг цээрлээрэй. Хүний бие жижиг сажиг хөдөлгөөнд ч болов чангарч байдаг. Биеийнхээ булчингуудад амарч суух дохио өгөлгүй шууд суух нь чилгэр сайхан арьстай байхад муугаар нөлөөлдөг гэнэ. Үүнийгээ нотлохын тулд гялгар уутанд хийсэн усаар зүйрлүүллээ. Ууттай усыг амсраас нь хэсэг барьснаа, нөгөө үзүүрээс нь барьж доош харууллаа. Гялгар ууттай ус хагарч асгарах нь уу гэлтэй цүлхийн доошилж, хоосон зайд нь үрчийж тунарсан гялгар уут үлдлээ. 
Зөвлөгч: Ус бол бидний бие махбодь, гялгар уут нь бидний арьс гэж төсөөлөөд үзээрэй. Энэ үзэгдэлд итгэх итгэхгүй нь бүсгүй таны эрх. 
 Дэлхийн татах хүч бол устай гялгар уут, хүний бие махбодь гэж ялгалгүй тэгш үйлчилдэг гэсэн юм.
 
 
 Нархан
    
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл