solongonews
Хятад 2020 оны эцэст хатуу хог хаягдлын импортыг тэглэх зорилтоо биелүүлсэн
2021-08-18 16:54
Хятад улс 2020 оны эцэст хатуу хог хаягдлын импортыг тэглэх зорилтоо биелүүлсэн.

  

   Өнөөдөр буюу энэ сарын 18-нд Хятадын Экологи, Байгаль орчны яамны сайд Хуан Рүньчиү хэвлэлийн бага хурлын үеэр ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлөөс гадаадын хог хаягдлыг хилээр нэвтрүүлэхийг хориглох асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа ба хатуу хог хаягдлын импортын менежментийн тогтолцооны шинэчлэлийн ажлыг эрчимжүүлсэн. Дөрвөн жилийн шаргуу хөдөлмөрийн үр шимээр бүх төрлийн шинэчлэлийн ажлуудыг амжилттай хийж, 2020 оны эцэс гэхэд хатуу хог хаягдлын импортыг тэглэх зорилтыг төлөвлөсний дагуу биелүүлсэн. Өндөр хөгжилтэй орнуудын Хятад улсыг "Хогийн цэг" болгон ашиглаж байсан түүх үүрд давтагдахгүй болсон гэж би хэлж чадна гэж мэдэгдлээ.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл