Хятадын сурган хүмүүжлийн яам ажил мэргэжлийн сурган хүмүүжлийн өөрчлөлтийн асуудлаар хэвлэл мэдээллийн хурлыг 02-р сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Хурлын үеэр Сурган хүмүүжлийн яам ажил мэргэжлийн сурган хүмүүжил болон насанд хүрэгсдийн сурган хүмүүжлийн албанаас илэрхийлэхдээ, 2018 онд Хятад улсын ажил мэргэжлийн дээд сургууль 11.7 мянгад хүрч, жилд 9.2824 сая сурагч элсүүлэн, суралцаж буй сурагчийн тоо 26.8554 саяд хүрчээ.
Үүний дотор дунд зэргийн ажил мэргэжлийн сургууль 10.3 мянга, жилд 5.5941 мянган сурагч элсүүлж, суралцаж буй сурагчийн тоо 15.5184 саяд хүрч, элссэн сурагч ба суралцаж буй сурагчийн харьцаа нь тус бүр өндөр зэргийн дунд сургуулийн сурагчийн 41.37 хувь болон 39.47 хувийг эзэлж, хөгжлийн хүрээгээрээ дэлхийд тэргүүлжээ. Ажил мэргэжлийн сурган хүмүүжил аль хэдийнээ өргөн хэмжээний мэргэжилтэн хүмүүжүүлэх чадвартай болж, улсын аж ахуй, нийгмийн хөгжилд дутагдаж болшгүй хүний хүчийг хангаж байна.
