solongonews
Мексикийн Ерөнхийлөгч түүхэн дэх ”Торреоны хэрэг явдал”-д уучлал хүссэн байна
2021-05-19 11:38
Мексикийн Ерөнхийлөгч Лопес 20-р зууны Мексикийн хувьсгалын үеэр Хятадуудыг хохироосон үйл явдлын төлөө уучлалт хүссэн байна.

Мексикийн Ерөнхийлөгч Лопес, БНХАУ-аас Мексикт суугаа Элчин сайд Жү Чинчяо нар энэ сарын 17-ны өдөр Мексикийн хойд хэсгийн Коахуила мужийн Торреон хотод болсон уучлалт гуйх ёслолд оролцов. Лопес хэлсэн үгэндээ "Торреоны хэрэг" зэрэг хятадуудад хохирол учруулсан явдалд чиглүүлэн Хятад улс ба Мексикт амьдарч буй хятад иргэдээс уучлалт хүсэж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрээр мөн цар тахлын хүнд хэцүү үед Мексикийг дэмжиж байгаад Хятадын удирдагчид болон Хятадын ард түмэнд талархал илэрхийлсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл