
БНХАУ-аас Шри Ланкад суугаа элчин сайдын яамны түр үүрэг гүйцэтгэгч, улс төрийн зөвлөх Пан Чуньшей, Шри Ланкын Боловсролын сайдын туслах, хатагтай Пурна Перара зэрэг олон салбарын 300 гаруй төлөөлөгч тэмцээний арга хэмжээнд оролцов.
Тэмцээний үр дүнд, "CRI Күнзийн танхим"-ын Ма Ин, Бай Шей нар тэргүүн, дэд байранд шалгарч, Хятадад ирж тэмцээнд оролцох эрхээ авлаа.
БНХАУ-аас Шри Ланкад суугаа элчин сайдын яамны түр үүрэг гүйцэтгэгч, улс төрийн зөвлөх Пан Чуньшей шагнал гардуулах ёслолын үеэр:
- ХОУР-гийн Шри Ланка дахь радио Күнзийн танхим олон жилийн турш хятад хэлийг дэлгэрүүлэх, хятад хэлийг заан сургах талаар үр дүнтэй ажилласаар ирсэн бөгөөд улам олон залуус Хятадын соёл, хятад хэлэнд сонирхолтой болж байна гэж хэллээ.
