2017 оны “Хятадыг харахуй” нэрэмжит гадаадын залуучуудын гэрэл зургийн үзэсгэлэн 7 дугаар сарын 2-ноос 12-ны өдрүүдэд Ордос хотод нээгдэнэ. Энэхүү үзэсгэлэнд зүүн өмнөд Азийн 5 залуу зураглаач “Дархан•Уламжлал•Шинэчлэл” сэдвээр 10 өдөр зураг авалт хийнэ. Ингээд Ордос соёлын тухай 5 богино хэмжээний баримтат киног зураглан гаргах юм байна.
Энэхүү төсөл нь анх удаагаа гадаадын мэргэжлийн зураглаачийг Хятадад урьсан явдал болно. Зураг авах хүмүүсийг 5 баг хувааж Элсэн цөл, Гүр дуу, Хивс хийх, Ордос хувцас засал Ордос малгай хийх, Хайрмал зураг зэрэг 5 хүрээнд зураг авалтыг хийлгэж, 7 дугаар сарын 11-ний өдөр богино хэмжээний баримтат кино болгож үзүүлэх юм байна.
“Хятадыг харахуй” нэрэмжит гадаадын залуучуудын гэрэл зургийн үзэсгэлэнг Хятадын соёлыг олон улсад дамжуулан судлах хүрээлэнгээс санаачлан, Бээжингийн Багшийн Их Сургуулийн Хуйлинь соёлын санхүүжилтийн нийгэмлэгээс санхүүжүүлж зохион байгуулсан Хятадын соёлыг түгээх төсөл болно. Энэхүү үйл ажиллагаа нь 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна. Энэ төслийг хэрэгжүүлсэн 6 жилийн хугацаанд Америк, Канад, Англи, Франц зэрэг 48 улсын 45 залуус оролцож, 404 бүтээл гаргасны дотор 55 нь олон улсын шагнал хүртлээ.
2016 онд тус төслийн зурагласан бүтээл нь Хятад-Америкийн киноны наадмын шагнал, II удаагийн Алтан Тахиа богино хэмжээний киноны тэмцээний шилдэг шагналыг хүртсэн байна. Мөн олон бүтээлийг нь Финланд, Швед, Норвеги зэрэг улсад дэлгэн үзүүлснээр Ордосын соёлыг дэлхийд үзүүлэх шинэ замаар замнасан байна.
