solongonews
Цагаан сарын үдэшлэгийг өндрөөр үнэлэв
2019-02-05 18:40
Цагаан сарын үдэшлэгийг өндрөөр үнэлэв

Битүүний шөнөөс гахай жилийн шинийн нэгэн хүртэл 4 цаг үргэлжилсэн Хятадын Төв радио телевизийн 2019 оны цагаан сарын үдэшлэг даян дэлхийн үзэгчдийн хамт Хятадын билгийн тооллын шинэ жилийг угтлаа. Хятадын олон нутгийн ард иргэд телевизор, компьютер, гар утас, APP зэргийг ашиглаж энэхүү үдэшлэгийг хүлээн авч үзжээ.

Өөдлөн дэвжиж буй шинэ эрин, баясгалант цагаан сарыг тэмдэглэе" уриатай 2019 оны цагаан сарын үдэшлэг дуу бүжиг, илбэ, цирк, жүжиг, үшү, хошин шог зэрэг хэдэн арван хөтөлбөрөөс бүрдсэн юм. Үдэшлэгийн тайзыг уламжлалт урлаг ба олон улсын дизайнаар засан чимэглэж, ахмад уран бүтээлчид, залуу жүжигчид хамтдаа тоглон, олон салбар, янз бүрийн насны хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангажээ.

Энэ оны цагаан сарын үдэшлэг баялаг агуулгатай, олон түмний сонирхлыг татсан бүтээл болсон байна. Улс орны хөгжил өөрчлөлт, эгэл жирийн хүмүүсийн амьдрал, иргэдийн сайн сайхны төлөөх мөрөөдлийг урлагийн хэлбэрээр үзэгчдэд толилуулсан юм.

Энэ оны цагаан сарын үдэшлэгийн дуу хөгжмийн тоглолт эртний сонгодог дуу хөгжим ба шинэ үеийн дуу хөгжмийг хослуулж, хайр сэтгэл, цаг үеэ магтан дуулахыг илүү анхаарчээ. БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой тохиож буй онцлог жил учраас ахмад уран бүтээлчид "Миний эх орон" дууг дуулж, үзэгчдийн сонорыг мялаав. Залуу уран бүтээлчид шинэ эриний тухай "Мөрөөдөл" дуу бүжгээр залуу насны эрч хүч, хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн юм. Орон нутгийн жүжиг, арслант бүжиг зэрэг уламжлалт тоглолтын хэлбэр, балет, орчин үеийн бүжгийн хослол тус үдэшлэгийн оргил болсон байна.

2019 оны цагаан сарын үдэшлэг бол Төв радио телевиз байгуулагдсаны дараах анхны сар шинийн үдэшлэг юм. Анх удаагаа 4K өндөр тодосгогчоор шууд дамжуулж, тоглолтын бүх үйл явцад 5.1 дуу өсгөгч ашиглан, 5G-гээр агуулгыг дамжуулснаар, олон янзын технологид шинэ ахиц гаргажээ. Бүртгэлээр, 4-ны байдлаар, baidu APP-ийн “Аз жаргалтай Хятад орон” сэдэвт сар шинийн баярын азаа сорих үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс давхацсан тоогоор 20 тэрбум 800 сая удаа оролцсон байна. Сар шинийн баярын Дик Докийн санаачилсан “Аз жаргалтай он” шинэ мэдээллийн хэрэгслээр дамжуулсан ерөөл, видео нэвтрүүлэг хийсэн хэмжээ давхацсан тоогоор 24 тэрбум 700 саяд хүрчээ.

Энэ оны цагаан сарын үдэшлэгийн үеэр анх удаагаа дуулсан "Ээж ээ, би харилаа" дуу олны талархлыг хүлээж байна. Хятад улсад өрх бүр энэ үдэшлэгийг 30-аад жилийн турш үзсээр ирсэн түүхтэй билээ.

Найруулагч: О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл