solongonews
Ихтиозаврын олдворыг сэргээн засварлав
2023-04-20 11:42
Ихтиозаврын олдворыг сэргээн засварлав

 

 Саяхан Үндэсний далай судлалын музейн "Луугийн эрин үе" үзэсгэлэнгийн танхимд хананд өлгөөтэй 11 метр урт Гуаньлин ихтиозаврын олдворыг гурван сар гаруйн хугацаанд сэргээн засварлаж  хүмүүст нээлттэй болов.

 Энэхүү чулуужсан олдворыг сэргээн засварласны дүнд халхавчгүйгээр шууд олж харах боломжтой болсон байна.

 Энэ нь Хятадад дэлгэгдсэн эртний ихтиозаврын хамгийн том, бүрэн гүйцэд олдворуудын нэг гэж мэдээлж байна. Энэ нь Тяньжинь хотод анх удаа музейг газар дээр нь сэргээн засварлах ажлыг жуулчдад нээлттэй харуулж байх бөгөөд Хятадад ч ховор тохиолдол болох юм. 

 Энэ удаа сэргээн засварласан ихтиозаврын олдвор нь 2019 онд Далайн үндэсний музейгээс цуглуулсан чухал сорьц гэж ойлгогдож байна. Уг олдворыг Гуйжөү хотын Гуанлин бүсээс олдсон бөгөөд уг сорьц нь 11 метр орчим урттай асар том хэмжээтэй байжээ. Олдворыг сэргээхээс өмнө араг ясны ихэнх хэсэг нь эргэн тойрон дахь чулуугаар бүрхэгдсэн байв. Шохойн чулуун дахь сээр нуруутан амьтдын олдворыг сэргээх нь дэлхийн палеонтологийн нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн техникийн асуудал юм. 

 Энэ тухай Үндэсний далай судлалын музейн Байгалийн экологийн судалгааны төвийн ажилтан Жан Чэнюй хэлэхдээ: Олдворыг сэргээн засварлах, хамгаалах нь музейн үүрэг хариуцлагын нэг бөгөөд зөвхөн сэргээн засварлах нь л палео орчны урвуу хасалт зэргийг хийх боломжтой. Засварласны дараа үзэгчид илүү тод, гурван хэмжээстээр харж, амьтан анх ямар байсныг мэдрэх боломжтой мөртөө сэргээн засварласны дараа түүний хамгаалалтыг нэн сайн бэхжүүлж чадна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл