solongonews
Хоол шим тэжээлийг сайжруулах төлөвлөгөө хөдөө орон нутагт
2022-10-10 15:39
2021 оны жилийн эцсийн байдлаар хоол шим тэжээлийг сайжруулах төлөвлөгөө хөдөө орон нутгийн 350 сая хүүхдэд ашиг хүртээжээ.

- Өмнө нь зарим хүүхэд хичээлдээ явахын тулд 3-4 км явган явах хэрэгтэй байсан. Үдийн хоолыг гэртээ харьж идэх нь их хэцүү байсан. Хөдөө орон нутгийн албан журмын боловсролын сурагчдын хоол шим тэжээлийн төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш тэд сургууль дээрээ сайн хоол идэх болж, хүүхдүүдийн бие илүү өндөр, илүү чийрэг болж өсөж байна гэж Ниншя Хотон Үндэстний Цөөнхийн Өөртөө Засах Орны Гүюйнь хотын Шыжы суурины Ма Жянь тосгоны Дапин сургуулийн захирал Ли Мин ярилаа.

2021 оны жилийн эцсийн байдлаар Хятадын хөдөө орон нутгийн албан журмын боловсролын сурагчдын хоол шим тэжээлийн төлөвлөгөө (цаашид "Шим тэжээлийг сайжруулах төлөвлөгөө" гэх) 350 сая хүүхдэд ашиг тусаа өгч байгааг сурвалжлагч Хятадын Боловсролын Яамнаас мэдээллээ. ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын Боловсролын Яам, Сангийн Яам, Үндэсний хөгжил, шинэчлэлийн комисс, Үндэсний эрүүл мэндийн комисс, Зах зээлийн хяналтын улсын удирдлагын газар болон холбогдох бусад албадын хамт шим тэжээл сайжруулах төлөвлөгөөний ажлыг гүнзгийрүүлэн дэмжиж, төсөлд хамрагдсан сурагчдын хоол тэжээл, эрүүл мэндийн байдал ихээхэн сайжирч, бие бялдрын хөгжил эрс дээшилжээ.

- Хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх стандартыг боловсронгуй болгож, хоолны чанарыг сайжруулав

Үхрийн мах улаан луувантай хуурга, чанасан дүгуа, шарсан цэцэгт байцай, махны шөл, алим, сүү... Гүйжөү мужийн Тунрэнь хотын 11-р бага сургуулийн олон нийтэд мэдэгдэх самбар дээр өдөр тутмын хоол шим тэжээлийн үдийн хоолны жорыг хэн ч харах боломжтой. Тус сургуулийн 05-р ангийн сурагч Чэнь Ши сургуулийн үдийн хоолонд дуртай. Тэрээр "Сургуулийн үдийн хоол шим тэжээлтэй, бас амттай байдаг" гэсэн байна.

Энэ нь орон нутгийн хүүхдүүдийн үдийн хоол хүнсний чанарыг сайжруулж, сурагчдын шим тэжээл, эрүүл мэндийн байдлыг тасралтгүй сайжруулах нэг үлгэр жишээ юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улс хөдөө орон нутгийн албан журмын боловсролын сурагчдад зориулсан хоол тэжээлийн болон хоолны дэглэмийн дэмжлэгийн стандартыг хоёр удаа өөрчилж, хоол тэжээлийн нөхвөр мөнгийг сурагч бүрт 3 юаниас 5 юань хүртэл нэмэгдүүлж, "хангалттай хоол тэжээл”-ээс "шим тэжээлтэй хооллох" өөрчлөлтөд хүрсэн байна.

- Хооллох нөхцөл сайжирч, сургуулийн зоогийн газрын хоолны хэмжээ нэмэгдэв

Хөхнуур муж бүх шатны боловсролын удирдах алба, санхүүгийн алба болон бусад албан байгууллагын хамт шим тэжээл сайжруулах төлөвлөгөөний ажлын тусгай багийг байгуулж, хоол тэжээлийг сайжруулах төлөвлөгөө, сангийн менежментийн арга зүй, хоол тэжээлийн хоолны удирдамж зэрэг холбогдох системүүдийг боловсруулсан байна. Үүний зэрэгцээ сургуулийн зоогийн газрын бүтээн байгуулалт, өргөтгөл, засвар, өөрчлөлтийг эрчимтэй өрнүүлж, "Ил гал тогооны өрөө", "Ногоон зоогийн газар" байгуулах ажлыг зохион байгуулж, сургуулийн дотуур байрны зоогийн газрын бүрэн бүтэн байдлыг хангах талд хичээн ажилласан байна.

Цаашид хооллох нөхцөлийг сайжруулах, сургуулийн зоогийн газрын хоол тэжээл хангах хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутгийн нөхцөл тааруу сургуулиудад зоогийн газар барих тусгай санг зохицуулж, зоогийн газар байгуулахад дэмжлэг үзүүлжээ. Үүний зэрэгцээ бүх орон нутгийн төсөл, сангийн асуудлыг зохицуулахад чиглүүлж, цаашид зоогийн газрын барилгын ажлыг нэмэгдүүлэв. 2021 оны жилийн эцсийн байдлаар шим тэжээл сайжруулах төлөвлөгөө хэрэгждэг газруудын 76 хувийн хоол тэжээлийг сургуулиудын зоогийн газрын хангах болсон бөгөөд зарим газар 90 хувийг эзэлдэг болсон байна.

- Ажлын механизмыг сайжруулж, хүнсний болон сангийн аюулгүй байдлыг үр ашигтай баталгаажуулав

Юньнань мужийн Вэньшань Жуан, Мао үндэстний өөртөө засах жүөгийн Чюбэй шяний байгуулсан “Бага, дунд сургуулийн зоогийн газрын менежментийн цогц платформ" нь сургуулийн зоогийн газрын мэдээллийн менежментэд маш их үүрэг гүйцэтгэсэн. Боловсрол, спортын газар, сургууль, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийг хамарсан платформоор дамжуулан холбогдох менежментийн ажилтнууд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж, хүнсний худалдан авалтын нөөц, хүнсний аюулгүй байдал, санхүүгийн менежмент болон бусад мэдээллийн менежментийн бүх үйл явцыг гүйцэтгэх боломжтой болсон ажээ. Өнөөдөр болоход Юньнань мужийн бүх хэсэг бүхэл бүтэн үйл явцын хяналт, менежментийн мэдээллийн систем байгуулах талаар судалж, электрон жинлүүр, нүүр таних тоног төхөөрөмж, пестицидийн үлдэгдэл илрүүлэгч гэх мэтийг ашиглаж, шим тэжээл сайжруулах төлөвлөгөөний сайжруулсан менежментийг цаашид стандарт болгохын тулд зүйлсийн интернэт, том дата зэрэг техникийн арга хэрэгслийг бүрэн ашиглаж байна.

- Сурагчдын хоол тэжээл болон бие бялдар сайжирсан байна

Үд дундын үед Гуанши Жуан үндэстний өөртөө засах орны Люжүө хотын Даньжян дунд сургуулийн зоогийн газрын буфет хоолны цаг болсон байлаа. Сургуулийн багш нарын хэлж байгаагаар тус сургуулийн шим тэжээлийн хоол нь өөрөө өөртөө үйлчлэх хоолны хэв маягийг хүлээн зөвшөөрсний дараа төрөл бүрийн хоолоор баялаг болсон байна. Энэ нь сурагчдын ялгаатай хэрэгцээг хангаад зогсохгүй, сурагчдын эрүүл өсөлтөд илүү тохиромжтой юм гэжээ.
Хятадын Өвчин судлал, урьдчилан сэргийлэх ажлын төвийн гаргасан статистик мэдээллээс үзвэл 2012-2021 оны хооронд шим тэжээл сайжруулах төлөвлөгөө хэрэгжиж байгаа газруудад эрэгтэй хүүхдүүд, эмэгтэй хүүхдүүдийн дундаж биеийн өндөр 4.2 см болон 4.1 см нэмэгдсэн бол биеийн жин дунджаар 3.5 кг, 3.3 кг нэмэгдсэн нь хөдөө орон нутгийн сурагчдын дундаж өсөлтөөс өндөр байна. 2021 онд баруун дундад бүс нутгийн хөдөөгийн сурагчдын өсөлт бууралтын түвшин 2.5 хувь байж, 2012 оноос 5.5 хувиар буурсан байна.

Шим тэжээлийг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлснээр сурагчдын хоол тэжээлийн эрүүл мэндийг үр дүнтэй сайжруулж, сурагчдын хоол тэжээлийн дутагдлын улмаас боловсролын эрх, үр нөлөөнд нөлөөлөхгүй байх идэвхтэй үүрэг гүйцэтгэжээ. Мөн хэрэгжүүлэх явцад бүх орон нутаг ойролцоох хоол хүнс худалдан авах, үйлдвэрлэл, түгээлтийн бааз байгуулах зэрэг аргыг баримталж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, олон тооны ажлын байраар хангаснаар орон нутгийн эдийн засгийн хөгжил, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй ач холбогдлоо өгсөн байна.

Шим тэжээл сайжруулах төлөвлөгөө ч олон улсын өндөр үнэлгээг хүртсэн тухай мэдээлжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн 169 орны дунд явуулсан судалгаагаар Хятад улс нь дунд болон бага сургуулийн түвшинд шим тэжээлтэй хоолоор хангадаг дэлхийн цөөхөн орны нэг бөгөөд сургуулийн хоол хангах хэмжээгээр тэргүүн байранд жагссан юм.

- Шим тэжээлийг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлснээр боловсролын шударга байдлыг хөхиүлэн дэмжих, ядуурлыг бууруулах, хөдөө орон нутгийн сэргэлтийн стратегийг хэрэгжүүлэхэд хүчтэй түлхэц болж, улс үндэстний чанарыг дээшлүүлэх, боловсролын том гүрэн, эрүүл Хятад улсыг байгуулахад бат бэх суурийг тавьсан гэж Хятадын Боловсролын Яамны холбогдох ажилтан танилцууллаа.

Зохиогч: Ү ЮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл