solongonews
"Амьтай мөрөөдөл" зөгнөлт өгүүллэг
2015-12-28 18:21
Хүн бүрээс мөрөөдөл нь явсан. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэх гэж хичээдэг хүмүүсийн мөрөөдөл нь биелсэн гэнэ лээ. Хий дэмий мөрөөдөгсдөөс хурааж авсан, бүүр авсан. Тэгээд хэрэгжүүлдэг нэгэнд нь нэмж өгөөд үлдэгдлийг нь зарж байгаа гэнэ лээ.
Мөрөөдөл заръя, мөрөөдөл заръя, мөрөөдлөө аваарай! Мөрөөдөж амьдралаа сайхан болгоорой гэж бараа зарж байгаа аятай  мөрөөдөл зарж байхыг хараад  Баяраа гайхаж орхилоо. 
 
 
-Ямар солиотой юм болоод байнаа. Хэзээ мөрөөдлийг зардаг байлаа... 
Нүдээ аниад  мөрөөдөх гэсэн болов ч болохгүй байлаа. Юу ч бодогдохгүй, юу ч харагдахгүй. Яах нь энэ вэ? Ийм юм гэж байж болох уу? Яагаад болохгүй байнаа гээд дахин дахин оролдоод мөрөөдөж чадахгүй байлаа. Намайг тоодоггүй ч Алимаатай гэрлэж байна гэж мөрөөддөгсөн. Аж амьдрал, ажил төрөл, амжилт бүтээл гээд бүх л зүйлийг мөрөөдөж амьдардагсан. Мөрөөдөлгүй амьдарч чадахгүй нь ээ, миний мөрөөдөх чадвар яачихваа, миний мөрөөдлийг өг гээд  чарлав.
 
Хажуу айлын Янжаа эгч:
-Битгий  хүү минь. Хүн бүрээс мөрөөдөл нь явсан. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэх гэж хичээдэг хүмүүсийн мөрөөдөл нь биелсэн гэнэ лээ. Хий дэмий мөрөөдөгсдөөс хурааж авсан, бүүр авсан. Тэгээд хэрэгжүүлдэг нэгэнд нь нэмж өгөөд үлдэгдлийг нь зарж байгаа гэнэ лээ. “Мөрөөдөл” чинь биелэхийн тулд байдаг болохоос хоосон бодоход зориулагдаагүй юм гэнэ. Амьтай юм гэнэ.
-Би мөрөөдлийнхөө төлөө өнөө маргаашгүй зүтгэх гэж байсан юм. Би заавал олж авна гэж Баяраа халамцуу эр шиг уурсаж ханцуйгаа шамлана.
-Болохгүй ээ, хүү минь. Цаагуур чинь хүмүүс мөрөөдлөө авах гээд зүтгэж байна. Гэвч тэд амжилт олоогүй. Хараач чи гээд... овоорч оочирлож, уйлаан майлаан болж байгаа хүмүүсийг заав.
 
 
Битгий  хүү минь. Хүн бүрээс мөрөөдөл нь явсан. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэх гэж хичээдэг хүмүүсийн мөрөөдөл нь биелсэн гэнэ лээ. Хий дэмий мөрөөдөгсдөөс хурааж авсан, бүүр авсан. Тэгээд хэрэгжүүлдэг нэгэнд нь нэмж өгөөд үлдэгдлийг нь зарж байгаа гэнэ лээ. “Мөрөөдөл” чинь биелэхийн тулд байдаг болохоос хоосон бодоход зориулагдаагүй юм гэнэ. Амьтай юм гэнэ.
 
 
 
-Эгч нь муу хүүгээ ижийдээ ирж, энгэрийг минь дэвтээж байна гэж хий дэмий мөрөөдөж байхаар хот руу яваад хүүгээ хайгаад үздэг байж, тэгсэн бол мөрөөдлийнхөө төлөө хичээдэг, үйлдэл хийдэг хүн гээд миний мөрөөдөл биелж, хүүтэйгээ уулзсан байх байж. Зөнөг толгой тэмцээд үзэхгүй дээ. Мөрөөдөл авъя гэхээр мөнгө хүрэхгүй юм гээд үрчлээ суусан нүдээ нулимс гараагүй байхад л байн байн цавчилна.
 
Мөрөөдөл аваарай гэж хаа нэгтээ таньдаг дуу гарна. Баяраагийн багын найз Тэгшээ байв.
-Хүүеэ! Чи яахлаараа мөрөөдөл зардаг билээ. Чи чинь надаас дорой амьдралтай шүү дээ.
-Тиймээ чиний зөв. Гэхдээ хоосон мөрөөдөгч биш гээд мөрөөдлийг минь биелүүлээд бас дээрээс нь  зарах эрх өгсөн гээд өмсөж зүүсэн нь догь болчихсон зогсож байлаа.
-Шударга биш байна. Гомдолтой байна гэж Баяраа хамаг чадлаараа орилж Тэгшээтэй барьцсан ч нэмэр болсонгүй.
-Чи барьцаж л чадна. Таван жилийн өмнө л мөрөөдлөө биелүүлнэ гэж ярьж байсан, тэгэхдээ хичээхгүй дээ. Одоо яая гэхэв. Мөрөөдөл аваад хэрэгжүүлээд үз. Тэгээд л надтай зэрэгц гэж шарыг нь малтах найзыгаа цохиод авмаар байв ч уураа нууж 
-Чи надад нэгхэн мөрөөдөл зээлчих тэгэх үү? 
-Зээлж яасан ч болохгүй. Заавал мөнгөөр авах ёстой тэгж байж үйлчилдэг юм гэв.
-Ядаж байхад их үнэтэй юмаа. За байз, мөнгө олж мөрөөдөл аваад ямар хүн гэдгээ харуулнаа гээд шүдээ хяхнатал зуув. 
Мөрөөдөл гэдэг хүний амьдралд ус, агаар шиг чухал юм гэдгийг тэгэхэд л  мэдэрчээ...
 
Зохиолч Л.Мөнхчимэгийн "Хайр түрээслэгч" номноос 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл