solongonews
Дотооддоо худалдаж авах алтны үнийг Лондонгийн үнэт металлын зах зээлийн үнээр тооцож авахаар болжээ
2016-12-19 12:54
Монголбанк алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүллээ

Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix)  тогтоож байхаар болов.

Энэхүү шийдвэр гарахаас өмнө Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээс унци тутамд тодорхой дүнг хасч тогтоодог байв.

Дэлхийн санхүүгийн зах зээл, дотоодын эдийн засгийн чиг хандлагыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан энэхүү шийдвэрийн үр дүнд Монголбанк алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж, иргэдэд алтаа худалдах илүү таатай нөхцөлийг бүрдүүлж байна.    

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл