
- ВҮD компани цахилгаан моторт автомашин үйлдвэрлэж эхэлсэн нь тус компаний 200 мянган ажилтны төлөө бус, харин бүх Хятадын автомашины хөгжлийн төлөө юм. Бидний загварыг нь гаргаж бүтээсэн цахилгаан моторт автомашин 2.9 секундэд 100 километр хурдлах хүчин чадалтай. Зорчих явцдаа дугуй нь хагарсан ч осолд өртдөггүй байна. Бид дэлхийн авто машины дэвшилтэт техникийг ашиглаж чадсан бөгөөд үүнийг дагаад манай брэнд ч хөгжиж байдаг гэж ВҮD компаний ТУЗ-ийн дарга Ван Чуаньфү хэллээ.
Сүүлийн жилүүдэд ВҮD брэнд хөгжлийн шинэ эринд орсон бөгөөд 2015 онд Хятадын шинэ эрчим хүчний авто машины тэргүүлэгч аж ахуйн нэгжээр тодорчээ. Тус компани нь энэхүү байр сууриа хадгалж чадсан бөгөөд Ниссан, Тесла компаний мэргэжлээс давж, шинэ эрчим хүчний авто машины худалдаалсан тоогоороо дэлхийд тэргүүлэв. Ердөө нэг жилийн хугацаанд автомашины худалдааны тоогоор дэлхийн хэмжээнд долоодугаарт байснаа нэгдүгээрт жагссан байна.
Авто машины үйлдвэр байгуулсан нь
Ван Чуаньфү ядуухан амьдралтай айлд төрж өссөн бөгөөд балчир бага насанд нь ээж, аав нь тэнгэрийн оронд оджээ. Тэрээр ах эгчийнхээ гар дээр хүн болсон бөгөөд Жүннань их сургуулийг физик, химийн мэргэжлээр төгссөн. Түүний өсч торнисон зам, амьдрал нь хатуу бэрх боловч ядуу бэрх амьдралыг туулах зориг зүрхтэй байлаа.
Тэрээр Хятадын өнгөт төмөрлөгийн судалгааны хүрээлэнгийн мастер инженерээр ажиллаж байв. Дараа нь 1995 онд ажлаасаа гарч гар утасны цэнэглэгч батерейний зах зээлийн хөгжилд түшиглэн найз нараасаа 2 сая 500 мянган юань зээлж, Шэньжэнь хотод ВҮD компаниа байгуулан гар утасны батерей хийж эхэлжээ. Тус компани 2002 онд Хонгконгийн зах зээлд гарсан бөгөөд 54 Н хөрөнгийн биржээр хөрөнгийн биржийн тэмдэглэлд бичигдэж байв. Тухайн үед гар утас, раd, батерей, цахилгаан моторт авто машин, нарны энэрги болон энерги хадгалах бүтээгдэхүүнийг судлан бүтээж худалддаг байсан. 2003 онд Ван Чуаньфү автомашины үйлдвэртэй болов. Түүнчлэн Чиньчуань автомашины компанийг худалдан авч, авто машины зах зээлд байр сууриа олж эхэлсэн байна.
2005 оны есдүгээр сард тус компани дизайн гаргаж бүтээсэн анхны авто машинаа зах зээлд худалдаалж эхлэв. 2008 оны есдүгээр сард Америкийн Баффетийн охин компани ВҮD компаний 225 сая юаний хөрөнгийг худалдан авсан. Улмаар 2011 оны зургаадугаар сард Шэньжэний хөрөнгийн биржийн зах зээлд гарлаа.
Ван Чуаньфү:
- Нисэх онгоцыг сансарт хөөргөж чадаж байгаа үндэстэнд автомашины мэргэжил хэрхэн дутагдаж болох вэ гэж тэрээр байнга ярьдаг. Ийнхүү автомашин үйлдвэрлэх мэргэжил эзэмшиж, ВҮD машиныг дэлхийн зах зээлд гаргасан аж. Тус компани нийт 542 мэргэжлийг судлан бүтээсэн бөгөөд фосфор хүчлийн төмөрлөг зай, автомат жолооны машин зэрэг чиглэлийн мэргэжлийг судалжээ. Энэхүү мэргэжил буй болсон нь тус компаний хөгжлийн боломжийг өөрчилж, шинэ энергийн машин үйлдвэрлэх талаар дэлхийд тэргүүн эгнээнд хүргэсэн байна.
Шэньжэнь хотын нээлттэй орчин ВҮD компанид хөгжлийн боломж олгосон бөгөөд шинэ энергийн авто машиныг дэмжих бодлогыг хэрэгжүүлсэн хотын нэг юм. 2010 онд Шэньжэнь хотын 850 таксийг цахилгаан моторт ВҮD машинаар сольсон. Ингээд Хятад улс улсынхаа хэмжээнд хамгийн олон цахилгаан моторт такситай хот болов. 2011-2013 оны хооронд 780 цахилгаан моторт автобусыг ашиглалтад оруулж, 2017 он гэхэд бүх хотын автобусыг бүгдийг нь цахилгаан моторт автобусаар солино гэдгээ зарласан байна.
Гадаадаас энэхүү машины захиалга нэмэгдсээр байгаа юм. 2015 оны хоёрдугаар сард ВҮD цахилгаан моторт автобус К9 нь Токиогийн зах зээлд харагдах болсон. Улмаар Японы зах зээлд гарсан Хятадын анхны автомашин болов. 2015 оны дөрөвдүгээр сард ВҮD компани Америкийн Лон Беачийн 60 цахилгаан моторт автобусны захиалга хүлээн авсан байна. 2015 оны аравдугаар сард ВҮD бохирдолгүй цахилгаан моторт автобус нь Английн зах зээлд нэгэн бүрэлдэхүүн болж, 660 сая фунтны гэрээнд гарын үсэг зурсан байна. Хоёрдугаар сарын 11-ний өдөр Америкийн Калифорнийн Каньон Антилопы зам сүлжээ тээврийн товчооноос 85 ВҮD цахилгаан моторт автобус захиалжээ.

Мэргэжлийн шинэчлэлд анхаарлаа хандууллаа
Ван Чуаньфү “Эрх тэгш, ажил хэрэгч, хамтын ажиллагаа”-ны уриан дор ажилласаар ирсэн бөгөөд компанийхаа ажилтан нэг бүрт гэр бүлийн халуун дотно хайраар ханддаг. Түүнчлэн компаниасаа тусгай мэргэжлийн дунд ба дээд сургууль байгуулсан.
“Мэргэжлийг чухалд үзэж, шинэчлэлтээр үндэс болгох” нь тус компаний үндсэн зарчим юм. ВҮD компаний мэргэжлийн патентийн эрх 12580-д хүрсэн бөгөөд 16 мянган мэргэжлийн ажилтнаас бүрдсэн гурван судалгааны төвтэй. Энэ нь тус компаний бүх мэргэжлийг хариуцан ажилладаг байна.
Тус компани нь мэргэжил болон ажлын арга хэлбэрийг шинэчлэх ажлыг дэмжсээр ирсэн.
Нэг. “Бүтээгдэхүүн болон мэргэжлийн шинэчлэлт”:
Өөрөө дизайнер гаргаж бүтээсэн нь 542-т хүрч, автоматаар жолоодох, их хүчин чадлаар цэнэглэх зэрэг олон төрөл бий.
Хоёр. “Аж үйлдвэрийн бүтцийн шинэчлэлт”:
2015 онд Шанхайн авто машины үзэсгэлэнд ВҮD компани 7+4 хэлбэрийн стратегийг олноо нийтэлж, шинэ эрчим хүчний авто машины үйлдвэрийг өргөтгөн хөгжүүлнэ.
Гурав. “Зах зээлийг өргөтгөн шинэчлэх”:
Тус компаний үйлдвэрлэсэн цахилгаан моторт автобус Америкийн зах зээлд зарагдсан байна.
Дөрөв. “Хамтын ажиллагааны арга хэлбэрийн шинэчлэлт”:
Dаiмlеr-Веnz компанитай хамтран цахилгаан моторт автомашин үйлдвэрлэж, мэргэжил, туршлагаа харилцан суралцаж байна.
Ван Чуаньфү өөрөө сурах дуртай, ажилчдаа зохион байгуулж, хамтдаа суралцан мэргэжлийн ур чадвараа дээшлүүлдэг. ВҮD мэргэжлийн дээд сургууль жил бүр хэдэн мянган мэргэжлийн инженер урьж хичээл заалгадаг байна. Хятадын өндөр ур мэргэжилтэй хүмүүс болон бүх салбарын мэргэжилтнийг урьж ажиллуулах нь “Хятадад үйлдвэрлэв”-ийн давуу талыг буй болгох болно.
21 жилийн турш Ван Чуаньфү өөрөө дизайн хийж хөгжсөнөөр өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж, мэргэжлийн хөгжлийг ашиглан зах зээлд өөрийн орон байр сууриа олж чадсан байна. Тэрээр:
- Автомашины үйлдвэрлэл нь шинээр хөгжиж байгаа бөгөөд уламжлалт бензинээр ажилладаг машин мотортой машины зах зээлд өөрийнхөө орон байрыг алдаж эхлэх юм. Түүнчлэн шинээр хөгжиж байгаа шинэ энергийн автомашин олон нийтэд танигдаж, зах зээлд орон байраа олж байна. Дараагийн хөгжлийн шинэчлэлтэд манай компани нарны энергиэр хөдөлдөг авто машин хийхээр байгаа юм. Энэ нь хүн төрөлхтний хэрэглээнд томоохон ач холбогдолтой болно гэжээ.

Ногоон хөгжлийг үргэлжлэн хөгжүүлнэ
“Цахилгаан моторт” нь автомашины хөгжлийн шинэчлэлтийг түлхүү дэмжинэ. Хүн төрөлхтөн олон жилийн турш эрчим хүч, энергийг их ашигласнаар байгаль орчин эвдэгдэлд орж, нөөц баялаг хорогдон цаашдын хөгжилд хэцүү нөхцөл тулгарч байна. Нөөц баялгийг ашиглах бүтцийг өөрчлөх зорилгоор олон улсын хурал чуулганаар Ван Чуаньфү шинэ эрчим хүч, энергийг хөгжүүлэхийг уриалсаар байлаа. 2014 онд НҮБ-ын нарийн бичгийн дарга Пан Ги Муны урилгаар дэлхий нийтийн автомашины аж ахуйн нэгжийн төлөөлөгчөөр олон улсын цаг агаарын дээд хэмжээний уулзалтад оролцож илтгэл тавьсан байна. Тэрээр 2015 оны эцсээр Францын Парис хотод болсон НҮБ-ын цаг агаарын хурлын үеэр бүх улс орнуудын Засгийн газар цаг агаарын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ буюу бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байна гэсэн санал өгчээ. Шинэ эрчим хүчний салбарын “Заид ирээдүйн шинэ эрчим хүчний шагнал”-тан гэдгээрээ алдаршсан байна.
Дэлхийн хэмжээнд 24 автомашины үйлдвэртэй бөгөөд цахилгаан моторт автомашины зай үйлдвэрлэхээс автомашин үйлдвэрлэх үйлдвэрлэлийн шугамыг бүрдүүлсэн байна. Тус компаний үйлдвэрлэсэн шинэ эрчим хүчний авто машин дэлхийн 48 улс орны 200 гаруй хотод харагдах болов.
ВҮD компаний гурван томоохон мөрөөдөл байдаг. Тэр нь нарны цахилгаан станц байгуулах, цэнэг хадгалах өртөө байгуулах, цахилгаан моторт авто машин үйлдвэрлэх зэрэг болно. Вань Чуаньфү:
- Бидний мөрөөдөл бол мэргэжлийн шинэчлэлтээр дамжуулан экологийн цэвэр байгаль орчин бүрдүүлж, тав тухтай амьдралын орчин буй болгоно. Манай компани энэхүү үзэл баримтлалыг баримталсаар ирсэн бөгөөд мэргэжлээр дэлхийг өөрчилж, хүн төрөлхтөнд аз жаргал авчрах болно гэж хэллээ.
Түүний товч намтар
Ван Чуаньфү бол ВҮD компаний ТУЗ-ийн дарга, Хятадын “Арван гуравдугаар таван жил”-ийн хөгжлийн төлөвлөлтийн мэргэжилтний хорооны гишүүн. 1966 онд Аньхуй мужийн Ү Хү шяньд төрсөн. 1987 онд Жүннань Их Сургуулийг Өнгөт төмөрлөгийн физик химийн мэргэжлээр төгссөн. Мөн тухайн ондоо Бээжингийн өнгөт төмөрлөгийн судалгааны ерөнхий хүрээлэнд магистр зэрэгт суралцаж, 1990 онд сургуулиа төгсөөд тус байгууллагад ажилласан. 1995 онд ажлаасаа гарч, ВҮD компанийг үүсгэн байгуулаад 2003 онд автомашины үйлдвэр болгон хөгжүүлсэн байна.
Тэрээр 2002 онд “Форбес” сэтгүүлийн газраас нийтэлсэн “2002 оны хамгийн баян Хятадууд”-ын эгнээнд жагсав. 2003 онд “Бизнесийн долоо хоног” сэтгүүлээс нийтэлсэн “Азийн од”-ын нэгээр үнэлэгдсэн. 2009 онд Хятадын хамгийн баян хүнээр үнэлэгдсэн бөгөөд 2014 онд “Заид ирээдүйн шинэ эрчим хүчний шагнал” хүртсэн байна.
