solongonews
Хятад улсын вакцин аюулгүй, үр дүнтэй байна
2020-12-21 09:13
Хятад улсын вакцин аюулгүй, үр дүнтэй байна.

   "COVID-19"-өөс урьдчилан сэргийлж хянах Хятадын Төрийн зөвлөлийн нэгдсэн механизмын судалгааны ажил хариуцсан багын албаны хүн 12-р сарын 19-нд:

- Хятад улсад одоогоор 1 сая гаруй хүнд "COVID-19"-ийн вакцин тариад байна. Нэг ч хүнд сөрөг муу илрэл гараагүй. Түүнчлэн хилийн чанадад эмнэлзүйн III үе шатны туршилт хийх ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд холбогдох судалгаагаар вакцины аюулгүй байдалд ноцтой эрсдэл, муу үр дагавар илрээгүй байна. Тиймээс Хятад улс дараагийн алхамд нийгмийн гол чухал салбарын хүмүүсийг вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдлээ.

Аюулгүй, үр ашигтай вакцин бол халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн сайн технологийн арга зам юм. Шинэ төрлийн коронавирус дэгдсэний дараа Хятад улс тус вирусийн таван вакцины судалгааг зэрэг эхлүүлж, 04-р сарын 02-ноос анхны вакциныг эмнэлзүйн I ба II үе шатны туршилтыг эхлүүлсэн. Харин 06-р сард дахин гурван вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгож 07-р сард хилийн чанадад эмнэлзүйн III үе шатны туршилт хийж, холбогдох ажил маш урагштай явагдаж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл