Одоогийн байдлаар Өвөр Монголын Өөртөө Засах Орны улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн 89 төлөөлөх бүтээл, Өвөр Монгол орны зэрэглэлийн 49, аймаг хотын зэрэглэлийн 1190, хошуу шяний зэрэглэлийн 2312 бүтээл, суурин багийн зэрэглэлийн нийт 59 бүтээл тус тус бүртгэгдсэн байна. Улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн нийт 37 төлөөлөх өвлөгч, орны зэрэглэлийн 508 өвлөгч, аймаг хотын зэрэглэлийн 2104 өвлөгч, хошуу шяний зэрэглэлийн 3732 өвлөгч, суурин багийн зэрэглэлийн нийт 108 өвлөгч тус тус байгаа юм.
Үүнээс бусад 260 гаруй биет бус соёлын өвийн ордон , улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийг хамгаалах үлгэр жишээ нэг суурин, бүс нутгийн чанартай Өвөр Монгол орны зэрэглэлийн соёлын хамгаалалтын 13 газар, монгол үндэстний уртын дуу, хөөмэй өвлөх 6 сууринг байгуулсан байна.
