solongonews
Малчдын орлогын талаарх санаашрал
2016-01-25 15:35
Малчдын орлогыг нэмэгдүүлж, малчдын үйлдвэрлэл амьдралтай холбогдсон хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэх нь нам засгийн удирдлагуудын санааг зовоож байна.

Сүүлийн хоёр жил малын үнэ ханш буурч, малчдын орлогод ихээхэн нөлөөлжээ. Малчдын үйлдвэрлэл амьдралтай холбогдсон хүнд төвөгтэй асуудал нь цаг ямагт нам засгийн удирдлагуудын санааг зовоох боллоо. Энэ удаагийн “Хоёр чуулган”-аар Баатар тэргүүлэгчийн хийсэн “Засгийн газрын ажлын тайлан”-д гэр бүлийн тариалан, мал маллах талбай, малчид тариачдын хоршоолол зэрэг шинэ хэлбэрийн ажил эрхлэлтийг идэвхтэй дэмжиж, олон төрөл хэлбэрийн үйл ажиллагааны төрөл зүйлийг хөгжүүлэн, олон арга замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх тухай сайхан бодлогуудыг тодорхойлсон нь өргөн олон малчдад “даарсан цагт дээл өгсөн”-тэй адил халуун тулаан санагдаж байлаа. Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж, малын үнэ ханшийн бууралтыг хэрхэн шийдвэрлэх билээ?

Энэхүү асуудлын тухай УТЗЗ-ийн гишүүн Хувьсгалт санал бодлоо дэлгэлээ: - Сүүлийн хэдэн жилүүдэд малын үнэ ханш буурсны дээр бэлчээр түрээслэх, өвс бордоо худалдан авах зэрэг олон зарлага нэмэгдэж байна. Ийнхүү малчдын зах зээлийн өрсөлдөх хүчин буурай, хөгжлийн цар хүрээ даанч бага байна. Үүнийг шийдвэрлэхээр хоёр гурван гэр бүл буюу ах дүү хэдүүлээ нийлж, гэр бүлийн мал маллах талбай, хоршоолол байгуулж болно. Энэ нь үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, малчдын ашиг орлогыг бүтэмжтэй хамгаалж, орлогоо нэмэгдүүлж чадна. Үүнд нам засгаас бас тохиромжтой төрийн бодлого хэрэгжүүлж, малын үнэ ханшийн буурч байгаа асуудлыг шийдвэрлэж болно гэв. Одоогоор Өвөр Монголын бүх төрлийн гэр бүлийн тариалан мал маллах талбай 43 мянгад хүрч, малчид тариачдын хоршоолол 70 мянгыг давжээ. Хамтарвал хүч нэмэгдэнэ. Хамтран үйл ажиллагаа эрхлэх нь мал аж ахуйн үр ашгийг дээшлүүлж, зах зээлийн өрсөлдөх хүчийг эрчимжүүлж, малын борлуулалтыг нэмэгдүүлж, орлогын нэмэгдлийг баталж чадна гэжээ.

Найруулагч: ШИНЭЦЭЦЭГ
Эх сурвалж : http://mnp.cc/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл