solongonews
“Жаргалантынхан” олон ангит киноны зураг авалт явагдаж байна
2016-10-20 10:27
ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойд зориулсан 20 ангит “Жаргалантынхан” киноны зураг авалтыг Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны тал нутагт хийж эхэлжээ.

        

        “Жаргалантынхан” хэмээх кино нь Үзэмчин нутгийн эгэл жирийн малчин ардын амьдралаас сэдэвлэж, Жаргалант багийн 4 малчин айлын гурван үеэрээ байгаль орчин экологийг хамгаалсан болон нутаг усаа хөгжүүлэх явцадтохиолдож буй амжилт ололт, алдаа оноо, хайр харуусал, зөрчил мөргөлдөөнөөр тал нутгийн ард түмний үзэл бодол, амьдрал ахуйн өөрчлөлтийг харуулах юм байна.

        “Жаргалантынхан” бол Өвөр Монголын монгол хэлээр бичигдсэн анхны олон ангит кино бөгөөд ӨМӨЗО байгуулагдсанаас хойш зураг авалтын хөрөнгө оруулалтаар хамгийн өндөр, жүжигчдийн баг хүчирхэг, мэргэжлийн өндөр түвшинд хийгдэж байгаа монгол кино болно. Уг киног Шилийнгол аймгийн зохиолч Ү.Сэрэглэн, Ш.Бөх нар бичиж, 20 гаруй жүжигчин оролцжээ. “Алтан тахиа” төрийн шагналт найруулагч Баян-Ерөөл киног найруулан удирдаж, Өвөр Монголын “Арван содон телевизийн уран бүтээлч” шагналт, “Ажнай” шагналт зохиолч Цогжилт ерөнхий даргаар ажиллаж, “Алтан тахиа” төрийн шагналт жүжигчин Бадмаа, алдарт жүжигчин Баярт, Жамбал, Алмаас, Оюунсан ба шилдэг залуу жүжигчин Буяннэмэх, Дэлхий, Түмэнбаяр, Отгонтуяа, Эрдэнэтуяа, Тана нар дүрүүдийг амжилттай бүтээж байна.

        Киног Өвөр Монголын Алтан аргамжаа соёл зуучийн компаниас санаачилсан байна. Энэ оны 7 дугаар сараас ирэх оны 5 дугаар сар болтол дөрвөн улирлын Зүүн Баруун Үзэмчин нутгийн тал нутагт зураглаж, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн хугацаанд үзэгчдэд өргөн барихаар төлөвлөн ажиллаж байгаа кино нь 650 талбай жүжгийг зураглах юм. Одоогийн байдлаар 370 орчим талбай жүжгийг зураглаад байгаа аж.


 

Зохиогч: Ивээл
Найруулагч: Арвинтал, Яргуй (дадлага)
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл