solongonews
Олон улсын ноос ноолуурын чуулга уулзалт үзэсгэлэн болно
2019-07-30 16:19
Олон улсын ноос ноолуурын чуулга уулзалт үзэсгэлэн Ордос хотод болно.

Олон улсын ноос, ноолуурын дээд хэмжээний чуулга уулзалт, үзэсгэлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотноо ирэх наймдугаар сарын 08-наас 12-нд болох гэж байна.

Хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа дээрх үйл ажиллагааны үеэр ноолуурын салбарынхан уулзана. Үзэсгэлэн яармагийн үеэр оролцогчид худалдааны хэлэлцээр байгуулах, салбарын илтгэл, судалгаатай танилцах боломжтой, өндөр түвшний зохион байгуулалттай цогц үйл ажиллагаа болно.

Уулзалт, үзэсгэлэнгийн үеэр оролцогчид Хятад улсын болон дэлхийн зах зээл дэх ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын шинэ мэдээлэл, судалгааны талаар танилцах боломжтой байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ордос хотын засгийн газрын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл